Сонин содон

Дэлхийд хүртэл алдарших эрэгтэй жүжигчид…

Одоо үед хүчтэй шүтэн бишрэгчдээрээ дэлхий дахиныг донсолгоод байгаа нь зөвхөн к-поп ертөнц биш больжээ. Өмнөд Солонгосын кино урлаг ч дан ганц Ази гэлтгүй, тив дамнан олон улсын хэмжээнд хэдэн зуун сая хүний анхаарлыг татаж байна. Ингээд соёлын гадаад бодлогоо дэлхий нийтэд амжилттай хэрэгжүүлж буй энэ улсаас алдаршиж буй ододтой танилцаарай. Дараах жагсаалтыг к-поп дуучид, хувцас загвар гэхчлэн энтертайнмент ертөнцийн алдартнуудаас сонгон авсан байна.

1.Ким Дон Хи (1999)


Жүжигчин Ким Дон Хи JYP Энтертайнментэд харьяалагддаг бөгөөд “Тэнгэрийн цайз”, “Итэвон класс” киноны дүрүүдээрээ алдартай. 2018 онд карьераа эхлүүлсэн тэрээр хамгийн сүүлд Netflix-ийн “Extracurricular” цувралын гол дүрд тоглосон байна.

2.Рү Вун (1996)


Рү Вун нэрээр олонд танигдсан дуучин, жүжигчин, загвар өмсөгч Ким Сёк Вү Өмнөд Солонгосын SF9 хамтлагийн гишүүн юм. Тэрээр 2019 онд “Ер бусын чи” цувралд анхны гол дүрээ бүтээсэн бөгөөд үүнээс өмнө “Сургууль 2017”, “Намайг дурсамжаасаа олоорой” кинонуудад тоглосон аж.

3.И Ду Хюн (1995)


И Ду Хюн Хятадын Yuehua Энтертайнменттэй хамтарч ажилладаг. “Эргээд 18 насандаа”, “Дел Луна зочид буудал”, Netflix-ийн “Sweet Home” кинонуудаараа алдартай.

4.Жу Бён Кю (1996)


Жу Бён Кю “Тэнгэрийн цайз”, “Сургууль 2015”, “The Uncanny Counter” зэрэг хит драмад тоглосноороо алдартай. Тэрээр “Uncanny Counter” киногоор анхны гол дүрээ амжилттай бүтээсэн юм.

5.И Жэ Вук (1998)


И Жэ Вук “Алхамбра харшийн дурсамж” цувралаар жүжигчний замналаа эхлүүлсэн даруйдаа VAST Энтертайнментаас хамтран ажиллах санал хүлээн авсан. Тэрээр мөн “Ер бусын чи”, “Хайлт: www” зэрэг хэд хэдэн кинонуудад тоглосон байна.

6.Сун Кан (1994)


Сун Кан Namoo Actors агентлагт харьяалагддаг бөгөөд “Хайрын дохиолол”, “Үзэсгэлэнт цус сорогч”, Netflix-ийн “Sweet Home” бүтээлүүдэд хамтарч ажиллажээ. Мөн тэрээр “Хайрын дохиолол” цувралын хоёрдугаар улирлаар эргэн ирж байгаа билээ.

7.Ча Ын У (1997)


Ча Ын У нэрээр үзэгчдэд танигдсан И Дун Мин нь Fantagio лабелийн харьяат жүжигчин, загвар өмсөгч юм. Кино урлагийн хажуугаар ASTRO хөгжмийн хамтлагийн гишүүн тэрээр хамгийн сүүлд “Жинхэнэ гоо үзэсгэлэн” цувралаар шүтэн бишрэгчидтэйгээ эргэн уулзсан бөгөөд өмнө нь “Шинэхэн түүхч Гү Хэ Рён”, “Ганнамын гоо үзэсгэлэн”, “Топ менежмент” зэрэг олон кинодуудад ажиллаж байсан юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button