Сонин содон

Хэт их хичээж амжилтанд хүрээд хорвоог орхисон одод…

Амжилт нь тасралтгүй өсөж яваа залуу оддыг хараад өөрийн эрхгүй атаархдаг олон хүн бий. Гэвч залуу насандаа алдартай болох, ялангуяа Ази тив шиг өрсөлдөөнтэй зах зээлд өөрийгөө таниулахын тулд ямар их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил шаарддагийг цөөн хүн л ойлгодог. Тиймээс зарим одод өндөр амжилт байгуулж чадсан ч хэдийнээ асар их зүйлээ золионд гаргасан тул хувийн амьдрал нь орвонгоороо эргэж, заримдаа бүр мөнх бусыг ч үзсэн тохиолдол гардаг.

1.Cha In-Ha


Хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосын жүжигчин Ча Ин Ха гэнэт еед болсон нь шоу ертөнцийг цочирдуулж байсан. Тэрээр 27 насандаа өөрийн гэртээ амьсгал хураасан бөгөөд шалтгааныг тодруулаагүй ч өөрөөс нь болсон байх магадлал өндөр. Өмнөд Солонгос бол өөрийгөө хенеех түвшингээрээ дэлхийд тэргүүлдэг орон…

2.Yuko Takeuchi


Дэлхий дахинд “Ring” киногоороо танигдсан Японы жүжигчин Юко Такэчи 2019 онд бас л еерийгее эвгүүтгэсэн байна. Тэрээр ямар нэг гэрээслэл үлдээгээгүй учраас шалтгаан нь нууц хэвээр үлджээ. Юко тун эрэлттэй жүжигчин байсан бөгөөд түүний алдсан эмэгнэл нь Японы кино урлаг болоод фэнүүдийнх нь хувьд том гарз болсон байна. Нэмж дурдахад түүний хувийн амьдрал тогтвортой байсан. Тэрээр жүжигчин Тайки Накабаашитай гэрлэж, хоёр хүүхэд төрүүлсэн юм.

3.Sei Ashina


Алдар нэрийн оргил үедээ явсан өөр нэг Японы жүжигчин бол Сэй Ашина юм. Түүний жинхэнэ нэрийг Игараши Ая гэдэг бөгөөд хоёр жилийн өмнө буюу 36 настайдаа хорвоог орхисон байна. Жүжигчин бүсгүй “Solk” түүхэн жүжгийн гол дүрд тоглож, алдартай болсон юм. Сэйг амьсгал хүраасан байхыг дүү нь анх олсон аж. Тэрээр эгч нь дуудлагыг нь авахгүй байгаад санаа зовж, гэрт нь очиход жүжигчин бүсгүй хэдийн мөнх бусын оронруу одсон байжээ. Түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн жинхэнэ шалтгааныг олж чадаагүй.

4.Sulli
Өмнөд Солонгосын алдарт дуучин Сүлли бүх дэлхийг цочроосон билээ. Тэрээр мөн л бусад уран бүтээлчдийн адил амжилтын оргил үедээ явж байсан бөгөөд үнэнч фэнүүдийн бүхэл бүтэн армитай байсан. Гэсэн хэдий ч хувийн амьдрал нь хүнд хэцүү зүйлсээр дүүрэн байв.

Үнэндээ Чой Жин Ри (дуучны жинхэнэ нэр) гүн сэтгэлийн хямралд орсон байжээ. Түүнийг Өмнөд Солонгосын жирийн иргэд ч хүчтэй шүүмжилж байсан аж. Учир нь түүний биеэ авч явж буй байдал нь хэл амны бай болсон юм. Жишээлбэл, Сулли даруулга өмсөхийг эсэргүүцсэн байна. Солонгос шиг хатуу ёс суртахуунтай улс түүний үг энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд байж болох бүх муу муухай үгсээр цоллож, улс орны нэр гутаасан гэж буруутгах хүмүүс хүртэл байсан…

5.Song Yu-jon
Энэ оны 1-р сарын сүүлчээр Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдарт жүжигчин, загвар өмсөгч Сон Ю-жон талаар мэдээлсэн билээ. Тэрээр эх орондоо телевизийн цувралуудад тоглож алдартай болсон билээ. Үүний хажуугаар загвар өмсөгчийн хувьд дэлхийн олон брэндүүдтэй гэрээ байгуулж, хамтран ажилласан туршлагатай.

Тэрээр мөн сайн үйлсийн ажилд идэвхтэй оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалдаг байв. Түүний шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч Соныг мөн адил замаар биднийг орхисон гэдэгт фенүүд нь эргэлзэхгүй байна. Өмнөд Солонгосын шоу одод амьдралыг нь бүрэн удирддаг продюссеруудтай болж хувирдаг гэдгийг хүн бүр мэднэ. Үүний дээр тэд фенүүдийнхээ байнгын хяналтад амьдардаг бөгөөд тэд үйлдэл бүрийг нь буруутгадаг тул алдартнуудад тэвчихийн аргагүй хар дарсан зүүд болдог аж.

6.Kim Jong Hyun


2017 онд Ким Жон Хён буюу Өмнөд Солонгосын хамгийн алдартай K-pop хамтлагуудын нэг SHINee-гийн гишүүн Жонхён еед болсон . Хөгжмийн ертөнцийн алдартан 27 настай залууг төрсөн эгч нь олж, түргэн тусламж дуудсан юм. Гэсэн ч харамсалтай нь түүнийг аврах боломж үлдээгүй байжээ. Жонхёны эгчийн хэлснээр дүү нь өөрөө үйлдсэн тухай баримт үлдээсэн байна.

7.Johan


2020 онд алдартай К-поп хамтлагийн бас нэг гишүүн еед болсон . Өмнөд Солонгосын дуучин Йохан 28 насандаа хорвоог орхисон бөгөөд түүний эргэн тойрныхон нь жинхэнэ шалтгааныг зарлаагүй юм. Харин шүтэн бишрэгчид нь уг явдалд юунаас болсныг таан хэлэлцэхээс цаашгүй байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button