Кино урлаг

BTS ХАМТЛАГИЙН ТУХАЙ ОАК ГАРНА

Өмнөд солонгост дуу хөгжим болон кино урлагийн амжилтаараа аль хэдийн дэлхий тавцанд гарч, хамрах хүрээ нь ч сүүлийн хэдэн жилүүдэд маш өргөжөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос улсын хамтлаг дуучид цор ганц дуу хөгжмөөрөө бус кино урлаг, хувцас дизайн, уран зураг гээд урлагийн бусад салбаруудад ч мөн хувь нэмрээ оруулж, шүтэн бишрэгчидтэйгээ холбогдох болсон.

“Big Hit” энтертайнментийн хамт олон BTS хамтлагийн түүхээс сэдэвлэсэн олон ангит кино буюу драма цацагдах талаар мэдээлсэн. Уг цуврал нь 2021 оны эхэн хагаст үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдсөн аж.

Кино зохиолыг “Хүндийн өргөлтийн дагина Kim Bok Joo” цувралыг найруулж байсан туршлагатай Kim Soojin найруулагч бичиж байгаа гэв. Киноны агуулгын хувьд долоон хөвгүүд хэрхэн бие биетэйгээ уулзаж, өөрсдийн хүсэл мөрөөдлөө олж, түүнийхээ төлөө хамтдаа тэмцэж буй тухай өгүүлэх аж. Гэвч киноны гол дүрийн хувьд BTS хамтлагийн гишүүдийг бус мэргэжлийн жүжигчдийг тоглуулахаар төлөвлөөд байна.

BTS хамтлагийн залуус хөгжмийн урлагийг олон нийтэд хүргэхийн тулд чамгүй хичээж яваа хүмүүс. Тэд саяхан буюу өнгөрсөн сарын 21нд Butter хэмээх шинэ single дуугаа гаргаад амжсан билээ.

Тэд мөн өнгөрсөн жилд гэхэд л дуу хөгжим болон уран зургийн холбоо хамаарлыг тодотгох зорилгоор олон нийтэд хараахан танигдаж амжаагүй 22 уран бүтээлчдийн уран зураг, гар хийцийн бүтээлүүдийг дэлхий дахинд сурталчлах “CONNECT BTS” төслийг хэрэгжүүлээд амжсан. Уг чадварлаг гайхалтай хамтлагын ОАК гэхээр хэн үзэхгүй байхыг хүсэх билээ… Мөн тэдний Арми-нуудад бүр ч их хүлээлт үүсгэж байгаа нь тодорхой…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button