Сонин содон

MAMAMOO хамтлаг монголд…

Маш гайхайлтай гэмээр хүчирхэг хоолой, бүжгийн өвөрмөц уян хатан хөдөлгөөнөөрөө алдартай MAMAMOO өмнөд солонгосын хамтлаг маань Монголд ирэхээр төлөвлөж байгаа талаараа хэлжээ.

Зургадугаар сарын 6-ны өдөр буюу 3 хоногын өмнө MAMAMOO хамтлагийн Moonbyul, Wheein, Hwasa нар Vlive нэртэй сувгаараа Live бичлэг хийж, сүүлийн үед хийж буй уран бүтээл болон хамтлагийн цаашдын үйл ажиллагааны тухай ярьжээ.

Тус шууд дамжуулалтын үеэр MAMAMOO хамтлагийн шүтэн бишрэгчдийн дийлэнх нь сэтгэгдлээ англи хэл дээр бичсэн бөгөөд тэдгээр сэтгэгдлийг анзаарсан гишүүд цаашид олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй тухайгаа мэдэгджээ. Ийнхүү Wheein:

  • “Бид Монгол руу явахаар төлөвлөж байгаа” хэмээхэд Moonbyul:
  • “Тийм шүү, дэлхий даяар аялна. Бид танайд зочилно оо” гэжээ.

Хэрвээ MAMAMOO хамтлаг Монголд ирж тоглолт хийвэл энэ нь тэдний манай улсад ирж буй хоёр дахь тохиолдол болох юм. Тэд 2015 онд БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойн тоглолтод MAMAMOO хамтлаг оролцож байсаныг та бүхэн мэднэ байх…

Монгол дохь тэдний үнэнч фэнүүд анх уг 2015 оноос маш ихээр нэмэгдсэн гэж бодож байна. Тэд дахиад ирж тоглолт хийхгүй байхыг үгүйсгэхгүй.

MAMAMOO хамтлаг нь 2014 онд анхны уран бүтээлээ гаргасан бөгөөд өдгөө кпоп ертөнцийн шилдэг эмэгтэй хамтлагийн тоонд зүй ёсоор багтаж буй хамтлаг юм. Энэ онд тус хамтлагийн гэрээний хугацаа дуусах бөгөөд Solar, Moonbyul, Hwasa нар гэрээгээ сунгасан бол Wheein-ий зүгээс тодорхой шийдвэр гаргаагүй байгаа аж. Гэсэн хэдий ч RBW энтертайнментаас MAMAMOO хамтлагийг тарахгүй хэмээгээд цаашид илүү олон зүйлс дээр дэмжиж ажиллана хэмээн хэлээд амжижээ…

Related Articles

3 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button