Сонин содон

Солонгос бусдадаа үлгэр дуурайлал өгж буй төгс хосууд…

Нэгэнт алдартай од болсон бол маш том асуудал тулгардагын жишээ бол хайр дурлалын асуудал… Энтэртаймэнт-с болон бусдын юу гэж хэлэхээс хамааран хайр дурлалын асуудал аа ил гаргах хэцүү байдаг нь ойлгомжтой. Тэгвэл энэ удаа та бүхэнд уг асуудлыг үл харгалзан хамт гялалзаж яваа төгс гэмээр хосуудыг танилцуулж байна.

10.Jung Kyung Ho & Choi Soo Young

Тэд хамгийн нээлттэй болздог хосууд гэдгээрээ алдартай. Жүжигчин Jung Kyung Ho болон Girls’ Generation хамтлагийн Soo Young нар 2012 оноос болзож эхэлсэн юм. Жүжигчин Jung Kyung Ho “Би нэг удаа гахайн махнаас хордлого авч байсан юм. Түүнээс хойш тахиан махнаас өөр мах идэж чадахаа больсон л доо. Тэгээд би Soo Young-д үргэлж шарсан тахиа авч очдог байлаа. Гэтэл гурван жилийн дараа тэр “Ах аа, би одоо бараг өндөг гаргах нь” гэж хэлж байсан юм. Тэгэхэд л өөрийгөө тахианаас өөр мах авч өгч байгаагүйгээ анзаарсан” хэмээн хөгжилтэй явдлаасаа хуваалцжээ.

9.Kim Woo Bin & Shin Min Ah

Тэд 2015 оноос болзож эхэлсэн билээ. Жүжигчин Kim Woo Bin 2017 онд хамрын хөндийн хавдраар өвчилсөн нь тэдний хувьд маш хүндээр туссан юм. Гэвч Shin Min Ah түүний хажууд үргэлж байж, асарч халамжилдаг байсан тухай ойр дотнынх хүмүүс нь ярьжээ. Жүжигчин Kim Woo Bin-ий хувьд өнгөрсөн оноос урлагийн ертөнцдөө эргэн ирж байгаа билээ.

8.Taeyang & Min Hyo Rin

Big Bang хамтлагийн гишүүн Taeyang болон жүжигчин Min Hyo Rin нар 2014 онд “1AM” дууны клипний зураг авалтын үеэр танилцаж байжээ. Тэдний үерхэл 2015 онд олон нийтэд ил болж, үүнээс гурван жилийн дараа буюу 2018 оны хоёрдугаар сарын 3-нд гэрлэсэн билээ. Жүжигчин Min Hyo Rin Big Bang хамтлагийн тоглолтуудыг алгасалгүй үздэг байсан нь тэд нэг нэгнээ үргэлж дэмжсээр ирсний нэгэн жишээ билээ.

7.Dawn & Hyuna

Тэднийг маш зоримог хос гэж нэрлэх нь зүйтэй байх. Учир нь тэдний карьерын хамгийн оргил үед үерхлийн цуурхал гарсан бөгөөд тухайн үед фэнүүд нь энэ харилцааг эсэргүүцэж байсан юм. Гэсэн ч тэд харилцаагаа хадгалж авч үлджээ.

6.Lee Sang Woo & Kim So Yeon

“Penthouse” цувралаар нь бидний сайн мэдэх жүжигчин Kim So Yeon болон түүний нөхөр Lee Sang Woo нар 2016 онд үерхлээ зарлаж, 2017 онд хуримласан аж. Сонирхолтой баримтаас дурдахад, тэд анх завгүй цагийн хуваариасаа болоод өглөөний 7 цагт болздог байжээ.

5.Ji Sung & Lee Bo Young

Жүжигчин Ji Sung, Lee Bo Young нар анх 2004 онд танилцаж 2013 онд гэрлэсэн юм. Ji Sung Испанид хуримын саналаа тавьж байсан бөгөөд тэрээр “Би эхнэрээсээ маш олон зүйлсийг сурсан. Тэр л намайг хариуцлагатай эр хүн болгосон юм. Хүн амьдралд олон бэрхшээлтэй тулгарна шүү дээ. Харин тэр асуудлуудыг манай эхнэр л хөнгөлж өгч байсан” хэмээн ярьж байжээ. Тэд одоогоор хоёр хүүхэдтэй билээ.

4.Jo Jung Suk & Gummy

2015 онд үерхэл нь албан ёсоор ил болсон бөгөөд 2018 онд хуримаа хийжээ. Тэд одоогоор нэг хүүхэдтэй бөгөөд дуучин Gummy-г бид алдартай олон цувралын дууг дуулснаар нь мэдэх билээ.

3.Rain & Kim Tae Hee

Өмнөд Солонгосын хамгийн чинээлэг уран бүтээлчдэд тооцогддог тэдний хурим олон хүний сонирхлыг татсан юм. Учир нь тэд 2017 онд хуримаа маш даруухан, хаалттай байдлаар хийсэн ба ердөө 1.3 сая воныг зарцуулсан аж. Одоогоор тэд хоёр хүүхэдтэй.

2.Yeon Jung Hoon & Han Ga In

Жүжигчин Han Ga In болон түүний нөхөр Yeon Jung Hoon нар нь 2003 онд зураг авалтын үеэр танилцаж, 2005 онд хуримаа хийсэн юм. Сонирхолтой баримт гэвэл жүжигчин Han Ga In нь Big Bang хамтлагийн G-Dragon-ий фэн бөгөөд тэд хамтдаа тоглолтыг нь үзэж байжээ.

1.Ki Tae Young & Eugene

S.E.S хамтлагийн гишүүн асан, дуучин, жүжигчин Eugene болон жүжигчин Ki Tae Young нар 2011 онд гэрлэсэн бөгөөд одоо хоёр хүүхэдтэй. Тэдний гэр бүлийн амьдрал олон нийтэд нээлттэй байдаг учраас тэднийг үлгэр жишээ хосуудаар нэрлэх нь зүйн хэрэг билээ. Бид Eugene-ийг “Penthouse” цувралд гол дүр бүтээж байгаагаар нь сайн мэднэ.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button