Кино урлаг

Үнэлгээ муутай ч таньд санал болгох 5 К-драма.

Уг цуралуудаас хэдэд нь  таны дуртай K-Pop од тоглосон бол ? …

K-Drama хийх нь бас ч тийм амархан ажил биш. Цөөн хэдэн цувралууд л үзэгчидийн сэтгэлд хүрсэн төрлийн маш гахайлтай бүтээл болж рэйтингээ өсгөж чаддаг.

Тэгвэл энэ удаа танилцуулах 5 K-Drama нь хамгийн доогуур үнэлгээ авж байсан боловч таньд нэгийг бодогдуулах гайхалтай цувралууд бий. Бүх доогуур үнэлэгдсэн цувралууд  муу гэж боддог бодлыг тань өөрчлөх уг К-драма жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.

5.Manhole.

Bong Pil нь төрийн албаны шалгалтанд сурч , бэлтгэж байгаа гэж дүр эсгэж эцэг эхээсээ мөнгө авдаг ажилгүй эр… Bong Pil эцэст нь насан туршдаа крашласан хайртай бүсгүй болох Soo Jin-ы хуримыг цаг хугацаагаар аялан өнгөрсөнд очиж болиулах хүчтэй болно. Түүний амьдралыг уг боломж өөрчилж чадах болов уу ? 6-хан ангитай уг цувралыг та үзээд нэг үзээрэй.

4.Lovely Horribly

Ер бусын хувь тавилан эрэгтэй, эмэгтэй хүнийг холбодог: нэгнийх нь  аз жаргал үргэлж нөгөөгийнхөө азгүйтэлд хүргэдэг. Хоёулаа хамтдаа телевизийн шоу бичиж эхэлсэн 2 гол дүрийн  тэр бүх бичсэн зүйлс нь бодит амьдрал дээр биелж эхэлдэг. Цаашид тэр 2 уг чадвараараа юу хийх бол?

3.Welcome (Meow, The Secret Boy)

Хорь гаруйхан настай график дизайнерын хувьд Sol Ah вэб дээр суурилсан комик зохиогч болохыг мөрөөддөг нэгэн бөгөөд мууранд үнэхээр дургүй. Гэсэн хэдий ч Sol Ah нэг дөлгөөхөн муурыг гэртээ авчирсанаар тэр нь хүн болж хувирдаг! Муур болох Hong Jo , Sol Ah-д дурлаж, хүн гэдэгээ түүнээс нуух гэж хичээдэг.

2.Dae Jang Geum is watching.

Энэ цувралд алдарт эмэгтэй Жусоны эмч, хоолны суут ухаантан Дэ Жан Гумын үр удам нь түүний зарим авьяас чадварыг өвлөж өнөөдөр орчин үед хэрхэн амьдарч болохыг харуулна. San Hae маш сайн амтлах авьяастай байсан нь түүнийг хоолны талаар маш сайн мэдлэгтэй болгосон. Түүний дүү Jin Mi нь онцгой үнэрлэх авъяастай бөгөөд тэдний дүү Jung Shik өөрийн YouTube хоол хийх сувагтай. Амжилттай яваа гэр бүлд юу тохиолдох бол ?

1.Imitation.

Шинэхэн охидын хамтлагийн гишүүн, шилдэг хөвгүүдийн хамтлагийн гишүүн нар энтэртаймэнт  салбарт байх явцдаа нэгэндээ сэтгэлтэй болж , Түүнийгээ бусдаас нуухаар болдог. Уг цуврал нь саяхан гарсан ч гарсан долоо хоногтоо хамгийн муу үнэлгээнд тооцогдсон боловч гайхалтай жүжигчид тоглосон. Охидын хамтлаг болох T-ara Jiyeon уг цувралд дүр бүтээсэн нь нээлтээ хийхээсээ өмнө анхаарал татаад байсан билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button