Кино урлаг

Park Seo Joon “Marvels” киноны шинэ баатраар…

Park Seo Joon дэлхийн хэмжээнд эцэст нь гарчихлаа.

Жүжигчин Park Seo Joon нь Marvels-ийн дүрүүдэд нэгдэж, Brie Larson-той хамтран дүр бүтээхээр болсон талаар маш их шуугиан тариад байгаа юм байна. Өмнө нь хэд хэдэн жүжигчид дэлхийн хэмжээнд гарж байсан нь солонгос жүжигчидийн чадвар ахиж байгаатай холбоотой талаар мөн нэмж дурьдсан байна.

Star News-ийн онцгой сурвалжлагад дурдсанаар саяхан Park Seo Joon “The Marvels” киноны жүжигчдэд элсэх санал хүлээн авсны дараа дотооддоо хэлэлцэн буй талаар мэдээлэл тархжээ. Park Seo Joon 2021 оны хоёрдугаар хагаст Concrete Utopia киноныхоо зураг авалтыг дуусгасныхаа дараа Marvel-ийн уг киноныхоо зураг авалтад орохоор болсон байна.

Marvels кинонд жүжигчин Brie Larson ахмад Марвелийн , Teyonah Parris харин  Monica Rambeau-ийн дүрд тоглохоор болсон билээ. Marvels бол Marvel-ийн анхны эмэгтэй супер баатрын кино бөгөөд 1.1 тэрбум гаруй долларын ашиг олсон Captain Marvel-ийн үргэлжлэл тул үргэлжлэлд маш их үзэгчидээс хүлээлттэй байгаа юм. Marvel Cinematic Universe-ийн дүр Spectrum ч гэсэн кинонд нэгдэх төлөвтөй байгаа нь бүр их хүлээлтийг үүсгээд байна.

Киноны тал дээр ямар дүр бүтээхийг асуухад Park Seo Joon-ийн Awesome ENT агентлаг “Тайлбаргүй өгөхгүй “гэсэн байна.. Тиймээс киног хүлээж түүний ямар дүр бүтээснийг харахаас өөр аргагүй… Marvels киног 2022 оны 11-р сарын 11-нд театруудаар гаргахаар төлөвлөсөн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button