Кино урлаг

Эсрэг талын дүрийг нь үзэн ядах биш хайрлахаар 6 К-драма.

Эсрэг талын дүрүүдэд нь хичнээн дургүй ч таалагддаг төрлийн дүрүүд кино ертөнцөд маш ихээр байдаг. Барууны маш алдартай жишээ бол Deadpool, Декстер, Walter White гэх мэт дүрүүд байдаг. Гэхдээ K-Drama-ийн тал дээр хүмүүс уг дүрүүдийг нэг их сайн мэддэггүй. Тиймээс энэ удаа уг жагсаалтыг эсрэг дүрүүдтэй жагсаалтыг танилцуулж байна.

1.Taxi Driver.

Kim Do Gi Тусгай хүчний хариуцлагатай офицероор ажиллаж байсан. Гэсэн хэдий ч ээжийгээ алдсан нь түүнд бараан сэтгэгдэл төрүүлнэ.Do Gi , Jang Sung Chul-тай  уулзсанаар түүнийг өөрийн компани болох Солонго Такси компанид ажилдр оруулдаг. Солонго такси бол хууль хамгаалж чадаагүй хохирогчдын хариуг авдаг нууц байгууллага юм. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол  ? (гарч буй хэргүүд нь болсон явдал юм.)

2.Doctor Prisnor

Энэхүү цуврал нь их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн чадварлаг эмчийн эргэн тойронд үйл явдал өрнөдөг. Эмнэлгийн удирдах зөвлөлийн дарга эмнэлгийн буруу үйл ажиллагаа гарсны дараа эмнэлгийн лицензийг түдгэлзүүлдэг. Тэрбээр уг явдалаас болж нарсанд ажиллах өргөдлөө өгөхөөр шийдсэн бөгөөд тэндхийн хамгийн хүчирхэг хүмүүстэй найзууд болж үйл явдал үргэлжилдэг.

3.Vincenzo

8 настайдаа Park Joo Hyung ийг (Song Joong Ki) Солонгосоос өргөж аваад Итали руу явсан. Харин  тэрээр одоо Винченцо нэр доор явдаг бөгөөд уг бүлэгийнхээ хуульч юм. бүлэглэлүүд хоорондоо Маргалдаантай байгаа тул тэрээр Өмнөд Солонгос руу зугтаж ирж , хуульч Хонг Ча Янг-тэй холбогдож хайр дурлалын холбоотой болдог.

4.Flower of Evil

Хэдийгээр Baek Hee Sung бараан дурсамжтай ч тэрийгээ нууж гайхалтай аз жаргалтай сайхан амьдрал бий болгосон нэгэн. Тэрээр  сайн нөхөр мөн хайрт охиндоо хайртай сайн аав. Гэсэн хэдий ч түүний эхнэр Ча Жи Вон хэргийн мөрдөгч 15 жилийн өмнөх олон тооны хэрэгийг мөрдөж байгаад нөхөртаа юу тохиолдсоныг мэднэ.

5.Bad Guys

Өсөн нэмэгдэж буй хэрэгтэй тэмцэхийн тулд Цагдаагийн газрын дарга мөрдөгч Ох ​​Гу Так-аас хэрэгтнүүдээс бүрдсэн баг бүрдүүлэхийг хүсдэг байна. Goo Tak багийн гишүүдээ цуглуулдаг. Suicide squad шиг үйл явдал бүхий уг драмын сонирхолтой үйл явдалыг та ийнхүү уг цувралаас үзээрэй.

6.Last Empress

Oh Sunny бол эзэн хаантай гэрлэж буй өөдрөг үзэлтэй хөгжмийн жүжигчин юм. Тэрээр дээд зэрэглэлийн гэр бүлийн нууц хэрэгүүдийг хаахаар Na wan Shink хааны гэр бүлийн хамгаалагчтай-нэгддэг. Алдарт жүжигчин Jang Na-Ra ийн тоглосон уг киног үзэхгүй байхын аргагүй…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button