Сонин содон

Baek Sung Hyun жүжигчины охин…

6-р сарын 16-нд жүжигчний ойр дотны эх сурвалж “Baek Sung Hyun өнгөрсөн оны 10-р сарын сүүлчээр аав болсон. Түүнийг яг л эцэг эхтэйгээ адилхан сайхан өсч байгаа нялх охин гэж сонссон. ” хэмээн ярьсан банйа. Baek Sung Hyun-ийн Sidus HQ агентлаг News1-д “Baek Sung Hyun-ийн охин өнгөрсөн аравдугаар сард төрсөн” гэдэгийг батласан байна.. Baek Sung Hyun болон түүний эхнэр өнгөрсөн жил 4-р сард гэрлээд байсан билээ тэгвэл удалгүй тэд ийнхүү хүүхэдтэй болсон байна.

Жүжигчин өөрийн инстаграм хуудсаар дамжуулан уг мэдээгээ биечлэн дараахь захидлыг бичсэн байна.

Бүгдээрээ сайн байцгаана уу. Мэндлээгүй маш удсан байна.

Өдөр хоногийг завгүй өнгөрөөдөг байсан болохоор би хойшлуулсаар байгаад эцэст нь ийнхүү одоо л та бүхэнд хэлж байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 31-нд би нүдний цөцгий мэт хөөрхөн охинтой болсон.

COVID-19-ийн улмаас хүнд уур амьсгалтай үед хүүхэд маань ертөнцийг гайхаж байгаа байх… Тэр  маань хүлээгдэж байсан өдрөөс (12-р сарын эхээр) сар гаруйн өмнө мэндэлж ээж, аавыгаа хөөрхөн цочирдуулаад авсаан.

Түүнийг дөнгөж 2 хил 500 (5,5 фунт) жинтэй төрөөд NICU-д (нярайн эрчимт эмчилгээний тасагт) хүнд хэцүү цаг үеийг өнгөрөөсний дараа ийм эрүүл энх өсч байгааг нь хараад маш их баярлаж байна.

Аз жаргалтай мэдээгээ оройтож хуваалцсанаа хүлцэл өчье.

Удаан завсарласны дараа энэ баасан гарагт гарч эхлэх “Voice 4” –р буцаж ирнээ…

Дутагдалтай байгаа ч сайн жүжиглэхийн тулд чадах бүхнээ хийх болно. “Voice 4” болон Shim Dae Shik нарыг дэмжээрэй. Баярлалаа!!

Жүжигчний тайлбарласнаар Baek Sung Hyun удахгүй нээлтээ хийх “Voice 4” драманд тоглох бөгөөд “Voice” эхний анги шиг Shim Dae Shik дүрд дахин тоглох болно. “Voice 4” -ийн нээлт 6-р сарын 18-ны 22.50 цагт болно. KST ба Вики дээр үзэх боломжтой юм байна.

Baek Sung Hyun ба түүний эхнэрт баяр хүргэе!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button