Кино урлаг

Baeksang Arts Awards шагнал хүртсэн үзэх ёстой драм-ууд…

Baeksang урлагийн шагнал гардуулах ёслолыг Солонгост жүжигчин, эсвэл Entertainer-т өгч болох хамгийн нэр хүндтэй шагнал гэж үздэг. Энэхүү ёслолыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд театр, кино, телевизийг анхааралдаа авдаг цорын ганц шагнал гардуулах ёслолын ажиллагаа юм. Хамгийн сүүлд болсон 57 дахь Baeksang урлагийн шагнал гардуулах ёслол дээр олон тооны К-драмууд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байв. Таны алгасахыг хүсэхгүй 7 к-драмыг ийнхүү танилцуулж байна.

1.“Beyond Evil”

“Beyond Evil” нь 57 дахь Baeksang урлагийн шагнал гардуулах ёслолоос долоон төрөлд нэр дэвшсэн юм. Shin Ha Kyun-ийн Lee Dong Sik-ийн дүрд тоглосон Шилдэг Драм, Шилдэг Кино зохиол, Шилдэг Жүжигчин болжээ. Энэ нь нэр дэвшсэн K драмуудаас хамгийн олон шагнал хүртсэн!

Lee Dong-Sik нэгэн цагт чадварлаг мөрдөгч байсан. Тэрээр одоо жижиг хотод байрлах Манянгийн цагдаагийн дэд станцад ажилладаг бөгөөд станцад бүх уйтгартай ажлыг хийдэг. Түүний амьдрал тэнд нам гүм үргэлжилсээр . Нэг өдөр мөрдөгч Han Joo-Won мөн цагдаагийн дэд станц руу шилждэг. Тэрээр Lee Dong-Sik-ийн дарга, бас түүний хамтрагчаар ажиллахаар томилогдсон. Han Joo-Won  бол элит мөрдөгч бөгөөд гарал үүсэл сайтай нэгэн юм. Түүний аав Цагдаагийн ерөнхий газарт дараагийн дарга болох бүрэн боломжтой. Хан Жу Вонд бас нэгэн нууц бий. 20 жилийн өмнөх хэрэгт тэрээр сэтгэлээр унаж явдаг нэгэн…

2.“Flower of Evil”

Baeksang урлагийн таван шагналд нэр дэвшсэн Kim Cheol Kyu”Flower Of Evil” цувралаараа шилдэг найруулагчаар шалгарлаа. Энэ цуврал нь мөн Шилдэг драм, Шилдэг зохиол, Шилдэг эрэгтэй дүр, Шилдэг туслах дүрийн номинацид нэр дэвшжээ.

Lee Joon Gi нь энгийн нэгэн маш олон нууцтай , түүний эхнэр  мөрдөгч Cha Ji Won. Хоёулаа хамтдаа бяцхан охинтой бөгөөд тэд хэвийн амьдралаар амьдардаг бололтой. Ji Won-ы мэдэхгүй зүйл бол нөхрийнхөө харанхуй өнгөрсөн үе, олон жилийн турш нууцалж байсан нууцууд юм. Тэрбээр хэргийг шалгаж эхэлмэгц нөхөртэйгээ холбоотой болохыг олж мэднэ.

3.“PENTHOUSE”

Ким Со Ён энэ жил Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг зохих ёсоор хүртлээ. Дээрээс нь цувралд Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг туслах дүр, Шилдэг шинэ эрэгтэй дүр, Шилдэг шинэ эмэгтэй дүр номинациуд оржээ.

цувралын үйл явдал нь ахлах сургуулийнхаа үеэс үргэлжилсэн урт удаан өрсөлдөөнтэй Чон Сео Жин ,О Юн Хи хэмээх хоёр дуурийн дуучидын амьдрал . Тэднийг хөгшрөхөд Чон Сео Жин чинээлэг нэгэн болсон бөгөөд элит орон сууцанд амьдардаг. Энэ барилгад байгаа бүх гэр бүлүүд, мөн Юн Хи нар хэрэгт холбогддог бөгөөд өөрсдийгөө авж гарахын тулд  тэмцдэг.

4.”Its okay to not be okay”

“It Okay To Not Be Okay” цуврал нь Шилдэг Драм, Шилдэг Жүжигчин, Шилдэг эмэгтэй дүр, Шилдэг туслах дүрийн номинацид нэр дэвшиж, Oh Jung Se Шилдэг туслах дүрийн шагнал хүртэж чаджээ.

Moon Kang Tae  эмнэлэгт асрагчаар ажилладаг. Тэрбээр хүүхдийн ном бичдэг Go Moon Young хэмээх эмэгтэйтэй танилцаж, хайр сэтгэлтэй болдог. Тэрээр Moon Kang Tae  -гийн зүрх сэтгэлийг татахаар шийдсэн боловч аутизмтай ах  Moon Sang Tae -г асран халамжлахад хамаг анхаарлаа хандуулдаг тул нэг их явцгүй…

5.“The Uncanny Counter”

Вэбтүүнд суурилсан энэхүү цуврал нь Baeksang Arts Awards-т Шилдэг Драм, Шилдэг Туслах Жүжигчин зэрэг хэд хэдэн төрөлд нэр дэвшсэн юм. Yeom Hye Ran нь Choo Mae Ok-ийн дүрээр маш олон шагнал хүртсэн байна.

Jo Byeong Gyu, Yoo Joon Sang, Kim Sejeong, Yeom Hye Ran нар “The Uncanny Counter” кинонд тоглосноор So Moon хэмээх хүү эцэг эхээ машины аваараар алдсаны  дараа асран хамгаалагчгүй болж асрамжын газар очдог. Ахлах сургуулийн сурагч байхдаа So Moon үл мэдэх хүчтэй болдог бөгөөд үүгээрээ муу зүйлстэй тэмцэх гэж үздэг…

6.“18 again”

“18 Дахин” киног Baeksang Arts Awards дээр нэг төрөлд нэр дэвшүүлж, ялалт байгууллаа. Lee Do Hyun нь Hong Dae Young-ийн дүрийг бүтээснээр Шилдэг Шинэ Жүжигчин шагнал хүртлээ.

Yoon Sang Hyun нь дунд сургуульд байхдаа найз охин нь жирэмсэлж, улмаар хоёулаа гэрлэх болсон Hong Dae Young хэмээх эрийн дүрд тогложээ. Hong Dae Young сагсан бөмбөгчин болох ирээдүйтэй , харин эхнэр нь (Kim Ha Neul) хөтлөгч болох хүсэл мөрөөдлөө орхидог. Хачирхалтай үйл явдлын дараа тэрээр 18 настай үедээ буцаж ирсэнээр дахиж бүхнийг шинээр хийхээр болдог.

7.“Extracurricular

“Хичээлээс гадуурх кино” нь Шилдэг Драм, Шилдэг Шинэ Жүжигчин, Шилдэг Шинэ Жүжигчин зэрэг хэд хэдэн шагналд нэр дэвшжээ. Пак Жэ Хён энэ шагналыг Bae Gyu Ri дүрээр бүтээснийхээ төлөө хүртжээ.

“Хичээлээс гадуур” кинонд Kim Dong Hee нь хууль бус ажил эрхэлдэг ахлах сургуулийн сурагч Oh Ji Soo-ийн дүрд тоглосон . Тэрбээр энэ ажлыг гэр бүлийнхэндээ хаягдсаны үр дүнд өөртөө мөнгө хийх зорилгоор хийдэг. Seo Min Hee (Jung Da Bin), Bae Gyu Ri (Park Ju Hyun) нар Ji Soo-той нэг сургуульд сурдаг бөгөөд тэд түүний хууль бус ажилд орооцолдсоноор үйл явдал цааш өрнөнө.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button