Сонин содон

BTS Jungkook үерхэлийн тухай, юу мэдрэхийг хүсдэгээ хуваалцав.

Jungkook нэг удаа бодит амьдрал дээр мэдрэхийг хүсч байсан үнсэлтийн үзэгдлийн талаараа хүртэл ярьж байжээ.

Жил өнгрөх тусам BTS‘-ийн Jungkook хэд хэдэн удаа үерхэлийн тал дээр юу мэдрэхийг хүсч байгаагаа ярьсан байна.Эдгээр мөчүүдийн 3-ыг нь ийнхүү та бүхэнд хүргэв.

1.Түүний сонирхолийн төрөл…
Jungkook нэгэнтээ найз бүсгүйнхээ хамгийн дуртай шинж чанарын талаар ярихдаа эрүүл чийрэг биетэй, тохирсон бага зэргийн булчинлаг, гоё хөлтэй хүн байвал гоё гэж хуваалцаж байсан байна. Тэрээр мөн ухаалаг хүнтэй хамт байхыг хүсч буйгаа хуваалцсан. Дуулах, хоол хийхдээ гаргуу байх нь Jungkook-ийн мөрөөдлийн найз бүсгүйнх нь мөн л нэг хүсэх шинж чанар. Jungkook нь нэлээд өрсөлдөх чадвартай бөгөөд түүнтэй адилхан өрсөлдөх чадвартай хүнтэй хамт байхыг хүсдэг. Эцэст нь тэрээр өөрөөс нь намхан байгаасай гэж хүсдэг байна.

Одуудаас уг шинж чанаруудыг нь бүрдүүлсэн төгс таарахаар хүн гэвэл IU болон Emma Watson нар юм шиг …

2.Түүний мэдрэхийг хүсч буй үнсэлтийн дүр зураг
Нэгэн ярилцлагад Jungkook-с бодит амьдрал дээр мэдрэхийг хүсч буй киноны хэсэг байгаа эсэхийг асуухад тэрээр Love 911 киноны үнсэлтийн хэсгийн талаар ярьсан байна.

3.Одоогийн байдлаар үерхэхээс илүү чухал зүйл
Esquire Dave Holmes-т өгсөн ярилцлагадаа BTS-ийн гишүүдээс болзох талаар цөөн хэдэн асуулт асуусан бөгөөд тус бүрт нь ижил хариулт өгсөн байна.

Jungkook-ийн хувьд унтах нь илүү чухал бөгөөд тэд болзох цаг завгүй байгаа талаараа хэлсэн байна.

Гишүүд үерхэх бодолгүй байгаа ч RM тэднийг ARMY нараас маш их хайрын захиа авдаг талаар хэлсэн байна.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button