Оддын баримт

IU-ын амьдралын чамайг уйлуулж ч чадах хэсэгүүд…

IU бол Солонгосын хамгийн амжилттай эмэгтэй гоцлол дуучдын нэг бөгөөд дээд түвшний од юм. Түүний оргил руу гарах аялал тийм ч амар байгаагүй бөгөөд түүний туулсан бэрхшээлүүд таны нүдэнд зөвхөн нулимс төдийгүй зүрх сэтгэлийг тань зоригжуулах болно!

1.Тэр чинээлэг амьдралд өсөөгүй.

IU-ийн гэр бүл зохиосон өр нь буруугаар эргэж, гэр бүл нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарах хүртэл сайн байсан. IU-ийн эцэг эх нь нөхцөл байдлыг зохицуулахыг оролдож байхад IU болон түүний дүү эмээ дээрээ өссөн. Энэ нь IU яагаад эмээтэйгээ маш ойр байдгийг хэлж өгч байгаа юм.

Эхэндээ тэр гурав жоом дүүрэн жижиг өрөөнд амьдардаг байв. Дараа нь тэд хамаатан садныхаа гэрт шилжиж, IU хамаатан садныхаа хэл амаар доромжлохыг тэвчих ёстой болсон. Хамаатан нь гэртээ халамцуу ирээд л IU, түүний дүү, эмээ нарыг хараад IU хэзээ ч дуучин болж чадахгүй, тиймээс тэр дадлага хийхийн оронд сурч байх ёстой гэж хашгирдаг байв… IU энэ хэл амаар доромжилж байгааг тэвчиж байхдаа унтаж байгаа дүр эсгэсэнээ дурсаж байсан. Тэрээр энэ үед л амжилттай дуучин болохын тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн юм.

2.Түүнийг мэхлэжээ.

Түүнийг дадлагажигч болоход ч IU-ийн хувьд байдал тийм ч сайн биш байсан. Агентлаг нь түүнийг хууран, сургалт явуулахын оронд телевизийн нэвтрүүлэгт оролцуулан их хэмжээний мөнгө авдаг байв. Ингэсэн ч тэрээр бууж өгөлгүй өөрийн үнэт эдлэл бөгж ээмэг зэрэгээ бага багаар заран эмээдээ тус болдог байсан байна.

3.Тэр эцэст нь амжилтанд хүрч, эцэг эхийнхээ ачыг хариулав.

IU 2008 онд дэбютээ хийсэн. Тэр даруй “Boo”, “Marshmallow” зэрэг хит дуунуудаараа өсч яваа шинэ од  болжээ. 2009 он гэхэд IU гэр бүлдээ зориулж  амьдралаа эхлүүлэхэд  хангалттай мөнгө хурааж аваад аавдаа мөрөөдлийн машиныг нь хүртэл авж өгсөн байна… IU гэр бүлээ камер дээр ил гаргах дургүй ч гэсэн тэрээр гүзээлзгэний тариалангийн газар аавтайгаа болзож буй зургаа инстаграмдаа хуваалцжээ. Түүний дүүтэйгээ чатласан мессежүүд нь бага зэрэг цахим ертөнцөд тархаж, IU нь эцэг эхийнхээ нялх охин, дүүгийнхээ тэнэг эгч хэвээр байгааг харуулж байсан байна.

4.IU мөрөөдөлдөө анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бүх зүйлээ орхисон

Healing Camp нэвтрүүлгийн үеэр IU коллежид сурах үнэлгээгүй байсан тухайгаа ярьсан. Түүний нэр хүнд өсөхийн хэрээр Солонгос дахь хэд хэдэн их дээд сургуулиуд элсэлтийн тусгай боломжийг санал болгосон боловч тэр бүгдийг нь татгалзсан байна. Түүний карьертаа анхаарлаа төвлөрүүлж, дараа нь бусад зүйлдээ анхаарахыг хүсэж байгаад нь ямар ч фэн нь сайшаамаар…

5.Тэр ядарч туйлдсан, бие нь тааруухан байсан

IU “Real” цомгоо гаргахаас өмнөхөн ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж байсныг нь фэнүүд нь санаж байгаа байх . Тэр үеэс хойш тэр нэлээд туранхай тул фенүүд нь түүний эрүүл мэндэд санаа зовж эхэлсэн. Тэр цагаас хойш IU биеийн тамирын дасгал хийж эрүүл мэндэдээ анхаарахыг хичээж байгаа. 2017 он гэхэд түүнийг Hyori’s Bed and Breakfast нэвтрүүлэгт ороход IU Lee Hyori-ийн зөвлөмжийн дагуу йог хийж эхэлсэн байна. IU дасгал хийж байгаагаа харуулахын тулд өөр өөр йогийн байрлал туршиж үзсэн видео бичлэгүүдээ байршуулсан нь одоог хүртэл байдаг.

6.Хооллолтын асуудалтай болсоноо мэдсэн.

2014 онд IU өөрийгөө Bulimia-тай гэдэгээ мэдсэн…, сэтгэл хөдлөлийн доройтол, , жингээ хасах хүсэл эрмэлзэл, бөөлжих шинж тэмдэг илэрсэнээр өвчтөйгөө мэдсэн байна. Тэрээр одоо хоол хүнсээ зөв сонгож, эрүүл чийрэг байлгах хуваарьтай гаргаснаар хэвийн болжээ.

7.IU үнэхээр зөөлөн сэтгэлтэй.

2015 онд IU тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд туслах зорилгоор 100,000 доллар хандивласан. Түүнийг сайн үйлсээ илчлэхийг хүсээгүй байхад хэвлэлүүд түүний буяны үйлсэд хандив өргөсөн тухай бичжээ. Энэ мэдээнээс IU-ийн нийгэмд буцааж өгөх үйл ажиллагааг илүү олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхлэв. IU нь өөрийн сурч буй ахлах сургуульд тэтгэлэгээ гаргуулан шаардлагатай байгаа шилдэг дөрвөн оюутныг коллежид сургахаар болсон. IU нь энэхүү ахлах сургуулийн номын санд ном хандивлаж, боловсролын зорилгоор дэмжих сан илгээсэн. Өнгөрсөн жилүүдэд тэрээр янз бүрийн буяны үйлсэд 1.00 тэрбум вон (881.000 орчим доллар) хандивласан байна.

8.Нөхөрлөл түүний хувьд туйлын чухал…

IU, жүжигчин Yoo In Na нар үнэхээр сайхан нөхөрлөлтэй байдаг нь BFF нэвтрүүлгээр гарж байсан. Хэдийгээр насны зөрүү асар их байгаа ч IU, Yoo In Na нар энэ салбарын хамгийн сайн мэддэг найзуудын нэг … 2017 оны Melon Music Awards дээр IU “Оны шилдэг цомог” шагналаа авахдаа Yoo In Na түүнийг маш чангаар тэвэрч баяр хүргэж байжээ. IU-ийн шүтэн бишрэгчид энэ сайхан нөхөрлөл нь үнэхээр таалагддаг нь тодорхой.

9.Тэр бидэнтэй адил түүнийг маш их санадаг.

SHINee-ийн Jonghyun таалал төгсөхөд IU-ийн зүрх сэтгэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа бусад сая сая фэнүүдийн хамт сэтгэлээр маш их унасан байна.

10.Заримдаа түүний эмзэг байдал нь түүний хүч чадал болдог.

Тэрээр “Lost puppy” дууг хэрхэн бичихээр болсон  ярихдаа IU маш олон хүнээр хайрлагдахаа больсон, мөн олны анхааралд байхаа больсон гэж төсөөлж дуугаа бичиж чаддаг болсон тухайгаа хуваалцсан. Энэ бол үнэндээ олон шүтэн бишрэгчдийн гуниглуулсан, яагаад гэвэл дууны үг нь  үнэхээр л маш их  ганцаардуулам…

11.IU өөрийгөө сайн таньж мэдэх тал дээр байнга хичээдэг…

CeCi сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр IU өөрийгөө үнэлэх байдлын талаар ярьсан. Тэрээр өөрийгөө үнэлэх чадвар багатай гэж дурьдаж байсан… Тэрээр өөрийгөө бардамнах ёсгүй гэдгээ санахын тулд энэхүү аргаа хэрхэн ашигладаг тухайгаа ярьсан юм.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button