Сонин содон

BTS тэжээвэр амьтадтайгаа адилхан харагдсан нь…

Японы судлаачийн хийсэн судалгаагаар хүн өөрсдийн гэрийн тэжээвэр амьтадтай адилхан харагддагыг шинжлэх ухааны зорилгоор нотолсон байдаг.

Тиймээс, BTS-ийн гишүүд гэр бүлийнхэндээ нэмж оруулахын тулд үнэхээр гайхалтай гэрийн тэжээвэр амьтдыг сонгож авсан нь гайхмаар зүйл биш юм. BTS яг л гэрийн тэжээвэр амьтадтайгаа адилхан харагдсан 5 хэсгийг энд орууллаа.

1.V болон Yeontan.


Зураг авах үеэр V өөрийн нандин бяцхан Помераниан Yeontan-ийг тэврэн зурагаа даруулсан байна. Yeontan уг зурганд аавтайгаа адилхан гарсандаа баяртай байсан байх! Yeontan-ийн хар арзгар үс V-ийн буржгар үстэй төстөй байсан бөгөөд инээмсэглэл нь хүртэл төстөй харагдаж байна шүү.

2.Mickey болон J-Hope.


Weverse-ийн шинэчлэлт дээр J-Hope өөрийн үслэг найз Mickey-тэй хамт гэртээ байгаа залхуурсан нэгэн өдрөө харуулсан. Нохойтойгоо төстөй үстэй байна гэдэг хамт зургаа авхуулвал цаанаа л нэг халуун дулаан мэдрэмж төрүүлж байгаа юм шиг… Тэдний нойрмог царай ч гэсэн хоорондоо зохицоод дэндүү өхөөрдөм !

3.RM болон Rapmon.

RM твиттертээ өөрийн америк эскимо нохой Rapmon-той хамт авахуулсан хэд хэдэн зургаа оруулсан бөгөөд тэд бие биетэйгээ ямар төстэй болохыг хархад л ойлгоно . Контакт линзгүй ч гэсэн хоёр нүднийх нь гялалзах нь хүртэл адилхан инээж байгаа нь хүртэл зохицсон цаанаа л нэг сэтгэл татам…

4.Suga болон Holly

Suga, Holly нар хоёулаа нарны гэрэлд гялтагнах бөмбөлөг шиг бөгөөд хаа ч явсан байгаа газраа гэрэлтүүлдэг. Эдгээр зургуудад тэдний зөөлөн харц бараг адилхан бөгөөд хүйтэн ч , хөгжилтэй уур амьсгалыг харуулдаг.

5.Jin , Eomuk болон Odeng


Jin-ийн чихрийн планерууд Eomuk, Odeng нар эзэнтэйгээ адил том, сэтгэл татам нүдтэй, Eomuk-ийн хувьд Jin-ийн шаргал үс ба бараан хөмсөг нь таарч байсан бол Odeng хувьд адил төстэй байдал нь түүний жижиг товчин хамарнаас харагдана. Түүнээс хойш уг 2 маань өөд болсон ч үүрд Army нарын зүрх сэтгэлд дурсагдах болно…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button