Мэдээ мэдээлэл

Урьд хойчид байгаагүй Ерөнхийлөгчийн танграг өргөх ёслол…

Өчигдөр /2021.06.25/ 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Төв талбайд ёслолын парад болсны зэрэгцээ хэд хэдэн “хүндхэн” үйл явдал болж өнгөрөв.

Уг явдалуудаас дурьдвал Төв талбайд “үзэл бодлоо” илэрхийлэхээр очсон Э.Одбаяр тэргүүтэй зарим иргэдийг цагдаагийн албан хаагчид хоригдож. Мөн бид бүхний сайн мэдэх Comedian Амараа цар тахлын дэглэмээ барь гэж сануулсанаас болж бас баригдаад амжсан байна.

Мөн хамгийн олны сонирхлыг татаад байгаа хэсэг нь Бүрээчид амны хаалтаа цоолон нүхэлсэн байв… Монгол байтугай гадаадын орнууд уг явдалыг алв хэдийнээ хараандаа авж олон нийтийн хэрэгслээр шуугиж биднийг бараг л шоолж эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүхийг дэмжихээ нээлттэй илэрхийлж байсан Vandebo, Ангууч тэргүүтэй олны танил залуус Тангараг өргөх ёслолд уригдсан байв.”Vandebo” хамтлагийн гишүүн Төрийн ордонд электрон тамхи татсан нь цахим сүлжээнд багагүй маргаан дагуулсан явдал болов.

Мөн энэ явдалуудыг яахав гэхэд ЭКС/хуучин ерөнхийлөгчид маань танграг өргөх ёслолоо арай л хулхидаж байсныг элтгэх төрийн ордны дээр байрласан тусгайгын хэдэн цэргүүд батлаад байгаа юм байна.

За тэгээд шинэ ерөнхийлөгчдөө дуулиан шуугиан тарин байж ийнхүү танграгаа өргөж суудалдаа суусанд нь баяр л хүргэе даа…

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button