Сонин содон

Зөвхөн Өмнөд Солонгосын цувралаас үзэх боломжтой ХУВЦАС ЗАГВАРУУД

K-Culture буюу Өмнөд Солонгосын соёл урлаг дэлхийд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг хэдийн алдаршуулж эхэлсэн билээ. Үүний хамгийн тод жишээ бол шинэ амжилтуудыг тогтоосоор байгаа BTS болон BLACKPINK хамтлаг юм. Мөн к-драма буюу олон ангит киног ч дурдах хэрэгтэй.

Энэ удаагийн нийтлэлээрээ олон сая үзэгчтэй Өмнөд Солонгосын цуврал дээр гардаг хувцас загваруудыг танилцуулахаар бэлдлээ. Уншигч та ч бас өөрийн хувцаслалтдаа эдгээр загваруудаас санаа авч болох юм.

PENTHOUSE (2021)

Өмнөд Солонгосын кабелийн телевизүүдээс үзэгчдийн хувиараа хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн уг цувралын жүжигчдийн хувцаслалт, гоёл чимэглэлүүд зэрэг нь яг л киноныхоо үйл явдал шиг уншигч таны харцыг булаах болно.

SEARCH: WWW (2019)

Энэхүү бүтээлийг үзээд та оффист ажиллахыг маш их хүснэ гэдэгт итгэлтэй байна. Тэр дундаа яг тэдэн шиг хувцаслаад дуртай ажлаа итгэл төгс хийхийг хамгийн их хүсэх байх.

GOBLIN (2016)

Эрэгтэй хүнийг хамгийн “Cool” харагдуулдаг хувцаснууд бол урт цув, урт хүрэм, урт пальто… Та үүний нотолгоог уг цувралаас үзэхийн зэрэгцээ охид, эмэгтэйчүүд энэ төрлийн загварт хэчнээн дуртайг анзаарах болно.

IT’S OKAY, THAT’S LOVE (2014)

Энэ цувралаас та минимал загваруудыг харах бөгөөд энгийн зүйлс заримдаа таныг хэчнээн дэгжин харагдуулж болохыг үзээрэй.

ITAEWON CLASS (2020)

Ямар нэг хэв маягт баригдаагүй чөлөөт хувцаслалтууд уг цувралыг чимэх бөгөөд өмсөж буй хувцас тань өөртөө итгэх итгэл, зан араншинг чинь үргэлж илэрхийлж байдаг юм шүү!

WHAT’S WRONG WITH SECRTARY KIM (2018)

Ажил хэрэгч хувцас ямар ч үед биднийг зарчимч, цэмцгэр харагдуулдаг. Тэгвэл энэ цувралд оффис хувцаснуудыг төрөл төрлөөр нь харуулжээ.

LEGEND OF THE BLUE SEA (2016)

Юу ч өмссөн цаанаасаа л загварлаг харагддаг хүмүүс байдаг шүү дээ. Яг үнэндээ тэд юу ч хамаагүй өмсчихдөг юм биш, аль хувцсыг юутай тохируулж өмсөх вэ гэдгээ сайн мэддэг хүмүүс юм. Тэгвэл та энэхүү киноноос ямар ч хувцсыг хооронд нь тохируулж өмсдөг, загварын мэдрэмжтэй эмэгтэйг харах болно.

CRASH LANDING ON YOU (2019)

Та уг цувралаас юу ч өмссөн хөөрхөн харагддаг бүсгүйчүүдийг хараарай. Учир нь тэд өөртөө маш итгэлтэй учраас л өмссөн хувцас бүхэн нь тэдэнд сайхан зохидог юм. Өөрөөр хэлбэл, та өөртөө итгэлтэй бол танд тохирохгүй хувцас гэж үгүй билээ.

HOTEL DEL LUNA (2019)

Анги бүр дээр хамгийн багадаа 6-7 удаа хувцсаа сольж өмссөн эмэгтэйтэй танилцаарай. Түүнд зохихгүй өнгө, таарахгүй загвар гэж байхгүй бололтой.

IT’S OKAY NOT TO BE OKAY (2020)

Энэхүү цувралын гол дүрийн эмэгтэйн хувцаслалт болоод биеийн галбир яах ч аргагүй 2020 оны ярианы сэдэв байсан юм шүү. Тэгвэл уншигч та түүний загварлаг төрхийг шинжээд үзээрэй.

Нийтлэлийнхээ төгсгөлд “Загварлаг байхад заавал үнэтэй хувцас шаардлагагүй” гэдгийг уншигч танд чухалчлан хэлмээр байна. Дуртай хувцсаа өмсөөд, өөртөө итгэлтэй алхах нь хамгийн “COOL” загвар шүү!

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button