Кино урлаг

16 Шилдэг романтик инээдмийн драм-ууд (2021)

K-Dramas-д донтдоггүй шинэ фенүүдийн хувьд гайхалтай сонирхолын жагсаалт гаргах нь ихэвчлэн хэцүү байдаг. Сонголтоо хийхийн тулд найзынхаа саналыг асуух эсвэл онлайнаар сэтгэгдлийг унших магадлалтай боловч заримдаа энэ нь хангалтгүй байдаг. Тиймээс энэхүү төгс романтик инээдмийн киног олоход туслахын тулд та эдгээр 16-г жагсаалтандаа нэмж оруулсандаа харамсахгүй. Мөн эдгээр жагсаалт нь тодорхой зөв дараалласан дараалал биш юм.

1.”My Love from the Star”

Гарсан огноо: 2013-2014

Дүрүүдэд: Kim SooHyun, Jun JiHyun, Park HaeJin, Yoo InNa

Дүгнэлт: Энэ дэлхий дээр 400 жилийн өмнө ирсэн харь гарагийнхны хайр дурлал, Халлюгийн хамгийн тод жүжигчин оддын тухай өгүүлдэг.

Үүнд: Хөгжилтэй үзэгдэл, OTP, сэтгэл хөдөлгөм өрнөлтэй хайрын түүхийг хайж буй үзэгчидэд хамгийн төгс зохицоно.

2.”Legend of the Blue Sea”

Гарсан огноо: 2016-2017

Дүрүүдэд: Jun JiHyun, Lee MinHo

Дүгнэлт: Энэ нь лусын дагина болон баян бизнесмений хүүгийн хайр дурлалын тухай хөгжилтөй цувралыг бүтээж чадсан тухай өгүүлдэг.

Үүнд: Хөгжилтэй дүрүүд, сайхан хайрын түүхтэй уран зөгнөлт жүжиг хайж буй үзэгчид.

3.”I’m Not a Robot”

Гарсан огноо: 2017-2018

Дүрүүдэд: Yoo SeungHo, Chae SooBin

Дүгнэлт: Бусад хүмүүсээс зайгаа барьдаг харшилтай нэгэн хэзээ ч хүн хайрлаж үзээгүй эр хүн өөрийгөө андроид робот мэт дүр эсгэдэг эмэгтэйд дурлаж түүнл түүнд унаж тусан дурладаг байна.

Үүнд: Өхөөрдөм хосуудтай хамт үзэхэд хялбар романтик инээдмийн киног хайж буй үзэгчидэд…

4.”Weightlifting Fairy Kim BokJoo”

Гарсан огноо: 2016-2017

Дүрүүдэд: Nam JooHyuk, Lee SungKyung

Дүгнэлт: Энэ цуврал нь Спортын коллежийн оюутнуудын мөрөөдөл, хайрын түүхийг өгүүлдэг.

Үүнд: Хөгжилтэй, өхөөрдөм романтик байдлыг хайж буй үзэгчидэд…

5.”Strong Girl BongSoon”

Гарсан огноо: 2017 он

Дүрүүдэд: Park BoYoung, Park HyungSik, Ji Soo

Дүгнэлт: Do BongSoon нь ер бусын хүч чадалтай төрсөн. Түүний хамгийн сайн найз In GukDoo юм. Ур чадварынхаа ачаар тэрээр баян гүйцэтгэх захирал Ан МинХюкийн бие хамгаалагч болж чадсан нэгэн.

Үүнд: Хүчирхэг эмэгтэй гол дүр, хөөрхөн эрэгтэй дүрээр хөгжилтэй цуврал хайж буй үзэгчидэд…

6.”My Girlfriend Is a Gumiho”

Гарсан огноо: 2010 он

Дүрүүдэд: Lee SeungGi, Shin MinAh, No MinWoo

Дүгнэлт: Энэ нь Гүмиход (есөн сүүлт үнэг) дурласан хүний ​​тухай хайрын бас нэгэн хөгжилтөй драма.

Үүнд: нууцлаг, хөгжилтэй хайрын түүхийг хайж буй үзэгчидэд.

7.”My ID Is Gangnam Beauty”

Гарсан огноо: 2018 он

Дүрүүдэд: ASTRO-ийн Cha EunWoo, Im SooHyang, Kwak DongYeon, Jo WooRi

Дүгнэлт: Эмэгтэй хүн гоо сайхны мэс заслаар шинэ амьдралаар амьдарч буй түүх. Тэрээр Do KyungSuk-тэй коллежид танилцдаг бөгөөд хүн бүр гадаад төрх чухал гэж боддог ертөнцөд амьдардаг өөрөө ч түүндээ итгэдэг нэгэн. Тэр жинхэнэ “гоо үзэсгэлэн” гэж юу болохыг суралцах болно.

Үүнд: “Бодит” бөгөөд зүрх сэтгэлийг догдлуулсан оюутны хотхоны романсыг хайж буй үзэгчидэд.

8.”You’re Beautiful”

Гарсан огноо: 2009 он

Дүрүүдэд: Park ShinHye, Jang KeunSuk, CNBLUE-ийн Jung YongHwa

Дүгнэлт: Ko MiNyeo (гэлэнмаа болохыг мөрөөддөг) гоо сайхны хагалгаанаас гарсан ихэр дүүгээ хааяа даа халхлах хэрэгтэй болдог . Тэрээр түүнд зориулан зургаа авхуулж, алдарт A.N.Jell хамтлагт оржээ. Тэнд тэр гурван гишүүнтэй уулзсанаар хөгжилтөй цуврал үргэлжилнэ.

Үүнд: Хайрын гурвалжин, хөгжилтэй олон үзэгдэл бүхий musical драмаг хайж буй үзэгчидэд..

9.“What’s Wrong With Secretary Kim”

Гарсан огноо: 2018 он

Дүрүүдэд: Park SeoJun, Park MinYoung

Дүгнэлт: Cheobol ба түүний удаан хугацааны нарийн бичгийн даргын хоорондох хайрын түүх. Түүний нарийн бичиг хүнтэй үерхэж гэрлэнэ гэж шийднэ. Чаебол гэнэтийн шийдвэрт цочирдож, тэдний харилцааны мөн чанарыг ухаарч эхлэв.

Үүнд: Хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм түүхтэй оффисын хайр дурлалыг хайж буй үзэгчидэд.

10.”Suspicious Partner”

Гарсан огноо: 2017 он

Дүрүүдэд: Ji ChangWook, Nam JiHyun, Choi TaeJoon, Kwon Nara

Дүгнэлт: Прокурор, прокурорын дадлагажигч нар сэтгэхгүйн асуудалтай хэрэгтэнтэй холбоотой нууцлаг хэрэг дээр хамтран ажиллаж байна.

Үүнд: Үзэгчидэд хэлхэд сайн жүжиглэлттэй, хүчтэй романтик харилцааг хүсэж буй нэгэнд…

11.”True Beauty”

Гарсан огноо: 2020-2021 он

Дүрүүдэд: Moon GaYoung, ASTRO-ийн Cha EunWoo, Hwang InYoup

Дүгнэлт: Энэ цувралд гадаад төрх байдлын талаар асуудалтай, нүүр будалтын ачаар хөөрхөн болж хувирдаг JuGyeong-ийн романтик инээдмийн түүх, далд нууцын хадгалдаг SuHo-ийн түүхийг өгүүлдэг. Хоёулаа танилцаж, өөрсдийнхөө нууцыг хуваалцсанаар тэд өсч, өөрийгөө үнэлэх чадвараа сэргээж чаджээ. Хайрын түүхийг эхлүүлнэ.

Үүнд: Үзэхэд хялбар, хайрын гурвалжинтай (мөн царайлаг жүжигчидтэй) зүрх сэтгэлийг догдлуулсан нэмэлт романтик дүрийг хайж буй үзэгчидэд.

12.”It’s Okay to Not Be Okay”

Гарсан огноо: 2020 он

Дүрүүдэд: Kim SooHyun, Seo YeJi, Oh JungSe, Park GyuYoung

Дүгнэлт: Энэ бол хүнд амьдралын хариуцлагаа ухамсарлаж хайрлахаж дурлахаас асуудалтай болсон сэтгэцийн тасгийн асрагч, төрхөөсөө хайрын тухай мэдэхгүй үлгэрийн зохиолчийн романтик уран зөгнөлт инээдмийн кино юм. Хоёулаа нэгэнтэйгээ уулзаж сайхан хайрын түүхийг хөгжилтөйгөөр эхлүүлнэ.

Үүнд: Хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм өрнөлтэй, төгс жүжигчилсэн нэг төрлийн цуврал хайж буй үзэгчидэд…

13.”Romance is a Bonus Book”

Гарсан огноо: 2019 он

Дүрүүдэд: Lee JongSuk, Lee NaYoung

Дүгнэлт: Энэ бол хэвлэлийн компанид ажилладаг хэсэг бүлэг хүмүүсийн романтик инээдмийн кино юм. Cha EunHo нь амжилттай зохиогч бөгөөд хэвлэлийн компанид ажилладаг. Тэрээр анхны хайр -Кан ДаниИ-г одоо , ажилгүй ганц бие эмэгтэй байгааг мэджээ. Cha EunHo ажлын байран дээрээ эргэж ирхэд нь анхны хайрдаа тусладаг.

14.”Crash Landing On You”

Гарсан огноо: 2019-2020

Дүрүүдэд: Hyun Bin, Son YeJin, Kim JungHyun, Seo JiHye

Дүгнэлт: нислэгийн ослоос болж Хойд Солонгост шүхрээр буулт хийсэн алдарт өв залгамжлагч, түүнд дурласан Хойд Солонгосын тусгай албан хаагч түүнийг нууж, хамгаалж байгаа тухай туйлын нууц хөгжилтөй хайрын түүх.

15.”Start-Up”

Гарсан огноо: 2020 он

Дүрүүдэд: Suzy, Nam JooHyuk, Kim SeonHo, Kang HanNa

Дүгнэлт: Энэ нь амжилтанд хүрэхийг мөрөөддөг, Солонгосын гарааны бизнес эрхэлж эхэлсэн залуу хүмүүсийн түүхийг өгүүлдэг. Энэ нь тэдний ‘START’ болон ‘UP’ өсөн дэвшилтийн амьдралын хэсгийг харуулна .

Үүнд: Хэвийн бус хайрын түүхээр мөрөөдөл рүүгээ явж буй залуусын тухай жүжиг хайж буй үзэгчидэд.

16.”My Roommate is a Gumiho”

Гарсан огноо: 2021 он

Жүжигчид: Jang KiYong, HyeRi, Kang HanNa, Kim DoWan

Дүгнэлт: Энэ бол 999 настай гумихо (солонгос есөн сүүлт үнэг) болон их сургуулийн 1999 онд төрсөн эмэгтэй оюутан, гумиогийн үнэгний бөөрийг андуурч залгисан тул хамт амьдрах болсоноор үйл явдал өрнөнө.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button