Бусад

Кдрама дээрх хамгийн төгс хосууд…

К-Драмын хамгийн алдартай төрлүүдийн нэг бол роман, мелодрам, эсвэл романтик-инээдмийн төрөл юм. Дүрс, үйл явдлын өрнөл, тайзны чимэглэл болон жүжигчид нь уран бүтээлийг амжилттай болгодог. Тэд уран бүтээлдээ өөрийгөө бүрэн дайчилж өгдөгөөс энэ нь яг л бидний зүрх сэтгэлд хүрдэг. Тэд жүжиглэх биш яг л жинхэнээсээ дуралсан мэт харагддаг энэ нь үнэхээр бие биедээ татагдах үе байсан уу гэж биднийг асуухад хүргэдэг.

1. Son YeJin and Hyun Bin

Энэхүү жагсаалтанд заавал байх ёстой хос бол Сон Ежин, Хён Бин нар. Хоёулаа олон төслүүд дээр хамтарч ажилласан бөгөөд хамгийн сүүлд нь “Crash Landing On You” хэмээх мега хит драма дэлхий даяар цоо шинэ Hallyu давалгааг авчирсан юм. Тэднийг бие биенээ харах харцнаас л манай үзэгчид тэднийг жогтой болсныг таамаглаж байсан. Удалгүй киноны дараа тэдний үерхэл зарлагдсанаар батлагдсан билээ.

2. Kim SooHyun and Seo YeJi

2020 оны алдартай К-драмын бас нэг “It’s Okay To Not Be Okay” кинонд Hallyu-ийн шилдэг хоёр од болох Kim SooHyun, Seo YeJi нар тогложээ. Энэ хоёр хосын хувь хүн болон сэтгэл зүйн байдал хэзээ ч зохицохгүй . Гэсэн хэдий ч фэнүүд нь тэднийг сцены хэсгээс харахад хамгийн сайн тохирох төгс хос гэдэгийг олж харсан байна.

3. Park BoYoung and Seo InGuk

Фенүүд нь энэ хосыг дэлгэцэн дээр гарахыг маш удаан хүлээсэн бөгөөд энэ нь эцэстээ “Doom At Your Service” хамтарсан юм.Тэдний кино нь дээрэх хайр сэтгэлийг чадварлагаар гаргасан нь биднийг бас л эргэлзүүлж чадсан. Тэд камерын өмнө ба камерын ард ч үргэлж бие биенээ харж байдаг байсан бөгөөд Seo InGuk ихэвчлэн сэтгэл хөдлөлийн хүнд хэцүү үзэгдлүүдийн дараа түүнийг тайвшруулдаг байсан байна.

4. Hyeri and Jang KiYong

“My Roommate Is A Gumiho” кинон дээрээ хосууд ч тэд жинхэн амьдрал дээрээ хос байвал үнхээр хөөрхөн бие биендээ тохирсон гэмээр. Гэсэн хэдий ч тэдний хооронд ямар нэгэн хайр гэхээсээ илүү тэд маш сайхан хамтран ажилагсад юм. Учир нь гэвэл тэд дүрдээ маш сайн уусаж дүрээ жинхэн мэт гаргаж чаддаг уран бүтээлчид юм.

5. Lee DoHyun and Go MinSi

Lee DoHyun, Go MinSi нар өмнө нь “Sweet Home” кинон дээр хамтран ажиллаж байсан бөгөөд фенүүд нь тэдний амтарлыг дахин хархыг хүссэн хүсэл нь биелсэн хэдий ч гунигтай төгсгөл байсан. Тэд нэгэн ярьлцлагийн үеээр хэн хэн нь бие биетэйгээ ажиллах дуртай, бас гайхалтай найзууд гэж хэлж байсан.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button