Сонин содон

Ryan Reynolds & Stray kids хамтлагийн Bang Chan нарын дотно харьцаа…

Бид Райан, Крис Рейнолдс нарын төлөө энд байгаа юм шиг л …

Stray Kids ‘Bang Chan, Lee Know нар шинэ дуэт Drive хэмээх дуугаа гаргажээ. Мэдрэмжтэй дууны клипийг саяхан хамтлагийн албан ёсны YouTube сувагаар дамжуулан цацсан билээ.

Гарсан даруйдаа STRAY хамтлагийг дэмжигч нарыг байлдан дагуулсан сайн дуу болсон байна. Үүнд хамгийн том, хамгийн алдартай STRAY-уудын нэг Ryan Reynolds хүртэл багтсан байна.

Deadpool-ийн жүжигчин энэ жил Stray Kids-ийн шүтэн бишрэгч төдийгүй маш сайн найз гэдгээрээ нэлээд нэр хүндтэй болжээ. Тэдний Deadpool-аас санаа авсан тоглолт интернетэд цацагдсаны дараа Ryan Reynolds тэднийг дэмжиж байгаагаа дуугаар дамжуулан хуваалцсан байна. Жүжигчин эртнээс илэн далангүй шүтэн бишрэгч байсан байна.Тэд бүр найз нөхрийнхөө харилцаанд тулгуурлан нэг нэгэндээ гайхалтай бэлэг хүртэл өгж байсан байна.

Тэр үеэс хойш Ryan Reynolds хамтлагийн, ялангуяа онлайн идэвхтэй дэмжигч #1 шахуу фен болжээ. Drive гарсны дараахан тэрээр тэдний YouTube дээрх видеон дээр “Би энд Chris Reynolds-ийг дэмжиж байна” гэж сэтгэгдэл үлдээжээ.

Энэ нь Bang Chan анх Bubble апп дээр өөрийнхөө нэрийг өөрчилж Chris Reynolds болгож байсантай холбоотой билээ.

Stray Kids, Ryan Reynolds нарын хоёулаа нэг нэгнийхээ шүтэн бишрэгчид болсон энэ нөхөрлөл, маш гайхалтай ховор үнэ цэнэтэй тохиолдол болсон байна. Deadpool, Stray Kids нарыг хамгийн сайхан нөхөрлөлтөй нэг гэж хэн санах билээ дээ?!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button