Сонин содон

Сошиал медиа хэрэглэдэггүй солонгос жүжигчид…

Тэд өөрсдийн хувийн шалтгааны улмаас хэрэглэхээ больсон байна…

Сошиал медиа нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүстэй харилцах харилцааг тасралтгүй, хялбар болгодог болсон өнөө үед хамгийн дуртай алдартаныхаа зурагыг харж болох хамгийн чухал хэрэгсэл болсон. Мөн алдартнуудын хувьд ч фенүүдтэйгээ холбогдох хамгийн хурдан арга юм. Гэвч сошиал хэрэглээ байдаггүй алдартнууд мөн цөөн тоогоор байдаг.

Ямар нэгэн шалтгаанаар олон нийтийн сүлжээ <Social media> ашигладаггүй Солонгосын 8 алдартны жагсаалтыг ийнхүү оруулав…

1.Gong Yoo

Жүжигчин Gong Yoo өмнө нь мартахыг хүсдэг дурсамж байдаг тул хувийн амьдралаа онлайнаар дэлгэхгүй байхыг хичээдэг гэж хэлж байсан байна.

2.Yoo Jae Suk

Yoo Jae Suk олон нийтийн мэдээллийн хэрэгслийг донтох, өдөржингөө өөр зүйл хийхгүй байхаас айдаг учраас ашигладаггүй гэдгээ хуваалцсан байна.

3.Song Joong Ki

Song Joong Ki нь технологийн талаар сайн мэддэггүй тул сошиал медиа ашигладаггүй гэдгээ олонд дэлгэсэн байна. Тэрээр агентлагийнхаа ажиллуулдаг Instagram хаягтай боловч өөрийн гэсэн хувийн хаяг байхгүй юм байна.

4.Park Bo Young

Жүжигчин ​​сэтгэлийн хөдлөл ихтэй, уур уцаараа амархан гаргачихаад байдаг тул олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа өөртөө итгэлгүй байдаг гэжээ. Тэрээр саяхан Instagram хаяг нээлгэсэн бөгөөд үүнийг BH Entertainment-ийн ажилтнуудтай хамтран ажиллуулдаг байна.

5.Kang Dong Won

Kang Dong Won олон нийтийн сүлжээ ашигладаггүй нь гурван шалтгаанаас болсон байна үүнд: хуваалцах зүйлгүй, олон танихгүй хүмүүстэй ярихыг хүсдэггүй , мөн харилцааны хэлбэр биш хэмээн үгүйсгэдэг байна.

6.Kim Hee Won

Kim Hee Won хувийн амьдралаа олон нийтийн сүлжээнд дэлгэхийг хүсэхгүй байгаагаа, олон нийттэй хуваалцах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн байна.

7.Dong Ha

Жүжигчин олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд олон асуудлыг дагуулж гэж боддог ч фэнүүдтэйгээ харьцах хамгийн сайн хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч аюулгүй байх нь нэгт гэж үзсэн байна.

8.Ha Jung Woo

Ha jung Woo олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлэхдээ тэрээр аль хэдийнээ 50 насыг зооглосон тул хол хөндий зүйл нь гэсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button