Кино урлаг

Дэлхийд ч Netflix-д ч тэр тэргүүлсэн к-драм-ууд…(2021)

Та эдгээрийн цувралуудын хэдийг нь үзэж амжсан бэ ?

Бид 2021 оныг эхлүүлснээс хойш хагас жил өнгөрчөө , гэхдээ K-Drama-ийн олон фенүүдийн хувьд энэ жил хэдийнээ олон үзэгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн сайн бүтээлийг хийсэн жил болоод байна, Эдгээр сайн K-Drama-уудын хамгийн алдартай нь аль нь байсан бэ? Дэлхий даяар болон Netflix-ийн к-драма жагсаалтанд тэргүүлсэн драмуудыг ийнхүү танилцуулж байна.

10.Sweet Home

Sweet Home энэ жил Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй 10-т орсон цуврал болсон байна.

Song Kang, Lee Jin Wook, Lee Si Young, Lee Do Hyun нарын гол дүрд нь тоглосон энэхүү 2020 оны Webtoon дээр суурилсан уг цуврал нь хүн төрөлхтөн рүү үл мэдэх зүйл дайрч эхэлсний дараа амьд үлдэх гэж хичээж буй өнчирсөн оюутны талаар өгүүлнэ.

9.Crash Landing on You

Crash Landing on You нь энэ жил одоог хүртэл Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй 9 тв цуврал болсон байна.

Hyun Bin, Son Ye Jin, Kim Jung Hyun, Seo Ji Hye нарын тоглосон энэхүү 2019 оны романтик драма нь Хойд Солонгост шууд утгаараа осолдосон Өмнөд Солонгосын чаебол буюу хөрөнгөт өв залгамжлагч эмэгтэйн тухай цуврал юм.

8.Love Alarm

Love Alarm энэ жил Netflix-ийн хамгийн их үзэгчтэй киноны 8-т орсон тв цуврал болжээ.

Kim So Hyun, Song Kang, Jung Ga Ram нарын тоглосон энэ 2019 оны webtoon-д суурилсан романс энэ жил хоёрдахь улирлаа өнгрөөлөө. Үйл явдал нь гар утасны аппликейшн дээр төвлөрч, хэрэглэгчдэд ойр дотны хэн нэгэн нь тэдэнд хайр сэтгэлийн мэдрэмжтэй болох үед мэдэгддэг байна…

7.Run On

Run On энэ жил Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй 7 дахь, телевизийн цуврал болжээ.

Гол дүрүүдэд ZE: A‘s Siwan, Shin Se Kyung, Girls ’Generation‘s Sooyoung, Kang Tae Oh нар тоглосон бөгөөд энэхүү 2020 оны спортын төрлийн романс цуврал нь өмнө нь гүйгч байж байгаад орчуулагч болсон гол дүрийн талаар өгүүлнэ.

6.Mine

Mine энэ жил Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй 6-т орсон тв цуврал болсон байна.

Lee Bo Young, Kim Seo Hyung, Lee Hyun Wook, Ok Ja Yeon нарын тоглосон энэхүү триллер драм нь хүчирхэг хоёр эмэгтэйн гэрлэж байсан мөн нийгмийн амьдралын хэв маягийн дунд өөрсдийн үнэн төрхийг олохыг хичээж буйг харуулна…

5.Law School

Хуулийн сургууль нь энэ жил Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй 5-т орсон драма болсон байна…

Kim Myung Min, Ryu Hye Young, Kim Bum, Lee Jung Eun нарын гол дүрд тоглосон энэхүү 2021 оны K-Drama нь хуульчийн их сургуулийн профессорын өөд болсон хэрэгт орооцолдсон хэд хэдэн оюутнуудад дээр төвлөрч үйл явдал өрнөдөг.

4.Tale of the Nine-Tailed

Tale of the Nine-Tailed энэ жил одоог хүртэл Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй 4-т орсон цуврал болжээ.

Lee Dong Wook, Jo Bo Ah, Kim Bum нарын тоглосон энэхүү 2020 оны уран зөгнөлт романс төрлийн цуврал нь олон зууны туршид амьдарсан gumiho-тэй тааралддаг эмэгтэй телевизийн продюсер 2-ын хоорондын хайр дурлалыг харуулдаг байна.

3.The Uncanny Counter

Uncanny Counter энэ жил Netflix дээр хамгийн их үзэгдсэн 3-т орсон цуврал болжээ.

Жо Byung Gyu, Yoo Jun Sang, хуучин gugudan‘-ийн Sejeong, Yeom Hye Ran нарын тоглосон энэ вэбтүүнд суурилсан уран зөгнөлт ,ер бусын анчдын бүлэглэлийн ер бусын зүйлийг тэнцвэржүүлэхийн тулд гоймонгын газар нууцаар ажиллаж байгаа талаар гарна.

2.Sisyphus: The Myth

Sisyphus энэ жил Netflix-ийн хамгийн их үзэгчтэй киноны 2-рт орсон цуврал болжээ.

Чо Сун Ву, Пак Шин Хе нарын тоглосон энэхүү 2021 оны уран зөгнөлт триллер цуврал нь дэлхийн нууцад ойртсон суут инженер, түүний мөрөөр мөшгиж яваа ирээдүйн нэгэн эмэгтэйн тухай нэгэд нэгэнгүй өгүүлнэ.

1.Vincenzo

Энэ жил Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй, телевизийн цуврал болсон Vincenzo хамгийн шилдэг байр эзэлжээ.

Song Joong Ki, Jeon Yeo Been, 2PM Taecyeon, Kim Yeo Jin нар тоглосон энэ 2021 оны дарк-инээдмийн цувралд италийн том бүлэглэлээс ирээд удаагүй байгаа өмгөөлөгч болон хэл амтай хуульч нарын муу санаатай хүмүүстэй тэмцэж байгаа тэмцэлийн талаар өгүүлэх мөн гайхалтай хайр дурлалыг харуулсан цуврал болсон байна.

Related Articles

6 Comments

  1. Greate post. Keep posting such kind of information on your page.
    Im really impressed by your site.
    Hey there, You’ve performed an excellent job.

    I will definitely digg it and individually suggest to my friends.

    I am confident they will be benefited from this web site.

    Feel free to visit my blog … buy weed online

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button