Сонин содон

Шинэхэн жүжигчин Park Hye Eun муу жүжиглэлттэй гэж гологджээ…

Продакшныхан түүний жүжиглэлтийг “маш муу ” гэж үзэжээ…

Шинэхэн жүжигчин Park Hye Eun жүжигчний ур чадвар муу байсан тул удахгүй нээлтээ хийх tvN K-Drama Return цувралын дүрийг бүтээж чадахаа больж ээ…

Ilgan Sports-ийн онцгой мэдээллээр бол шинэ жүжигчин жүжиглэх ур чадвар муу байсан тул удахгүй гарах tvN K-Drama Return цувралын бүрэлдэхүүнээс хасагджээ. Тэрээр шоуны эмэгтэй гол дүрээр сонгогдож, Lee Jae Wook, OH MY GIRL-ийн Arin, NU’EST-ын Minhyun нартай зэрэгцэн цувралын хэсэгүүдийн уншлагад оролцож, зураг авалтын явцыг эхлүүлсэн байна.

Гэсэн хэдий ч зураг авалтын үеэр түүнийг К-драмын жүжигчний ур чадвар дутмаг болохыг тогтоож, продакшны баг ярилцсаны дараа түүнийг жүжигчдээс хасах нь тодорхой болжээ. Мөн одоогоор түүнийг орлох хүн хайж байгаа бөгөөд одоогийн байдлаар зураг авалтыг зогсоосон байна.

Жүжигчид зураг авалтын дундуур К-драмын жүжигчдийн бүрэлдэхүүнээс гарах нь цөөнгүй байдаг ч “муу жүжиглэх” шалтгаанаар явах нь бараг сонсогдож байгаагүй билээ. Park Hye Eun-ийн H & Entertainment агентлаг энэ мэдээлэлд хараахан тайлбар хийгээгүй байна.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button