Сонин содон

Lee Yeon Hee ямар шалтгааны улмаас Girl’s generation-д ороогүй вэ ?

Жүжигчин Lee Yeon Hee саяхан Girls ’Generation Yuri‘-ийн YouTube сувагт зочноор оролцож, үзэгчдэд ойр дотно нөхөрлөлийнхөө хэсгээс харуулсан байна. Энэхүү өвөрмөц видео бичлэгт хоёр гоо бүсгүйчүүдийн хоол хийх ур чадварын талаар мөн харуулсан байна. Lee Yeon Hee, Yuri нар хооллож, ярилцаж байх үед үзэгчдийн анхаарлыг татсан нэг сэдэв байсан нь жүжигчин бүсгүй Girls ’Generation-ийн эцсийн бүрэлдэхүүнд яагаад ороогүй шалтгаан нь байв…

Харин уг асуултанд Yuri жүжигчиний өмнөөс хариулахдаа : Яагаад нэгдэж чадаагүй вэ гэвэл дэлхийн хэмжээний том охидын хамтлагт жүжигчиний хэмжээний төгс гоо үзэсгэлэнтэй жүжигчид орж чаддаггүй гэдэгийг дэлгэсэн байна.

Уг явдал нь цуурхал , домог мэт болсон бөгөөд уг явдалын талаар зөвхөн SM ENTERTAIMENT-ийн уран бүтээлчид л мэддэг талаар мөн хэлсэн байна.

Мөн түүний Yuri өдийд хамтлагт орсон бол маш алдартай болж тэр дороо ахлагч болох байх гэсэн байна. Харин Lee Yeon Hee жүжигчин маань хэрэв би ахлагч болсон бол чамтай хэзээ ч ийм дотно байхгүй гэж хошигнож хэлсэн байна.

Lee Yeon Hee болон Girls ’Generation-ийн гишүүдтэй нөхөрлөдөг эсэхийг хүмүүс бүгд мэддэг, учир нь тэд бүгд дадлагажигч байх хугацаандаа хамт бэлтгэл хийж байсан байна. Girls ’Generation-ийн дэбют хийсний дараа охидын хамтлагийн анхны дебют бүрэлдэхүүний талаар цуу яриа цахим сүлжээнд тархаж эхэлсэн бөгөөд үүнд жүжигчиний байсан талаар бичсэн байжээ.

2018 онд Lee Yeon Hee эдгээр үргэлжилж буй цуурхлыг хөндөж, өөрийгөө үнэхээр бүлгийн дебют бүрэлдэхүүнд багтсан нь үнэн байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан байна. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүй “Girls’ Generation-ийн гишүүдтэй зэрэгцэн бэлтгэл хийж байхдаа маш их дутагдалтай байсан “гэдгээ ойлгож хуваалцсан нь түүнийг эцсээ хүртэл тууштай байж чадаагүй гэдэгт итгэх шалтгаан болсон…

Түүнийг эцсийн бүрэлдэхүүнд оруулаагүй ч Girls ’Generation-ийн гишүүдтэй дотно найзууд болсонд бид бүгд баяртай байна. Та Lee Yeon Hee, Yuri нарын видеог бүхэлд нь үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button