Оддын баримтСонин содон

Jungkook болон Rose нар үнхээр үерхэж байгаа гэж үү ?

Солонгосын интернет хэрэглэгчид Jungkook, Rose нарын үерхсэн тухай баримтуудын жагсаалтыг гаргаж, Nate Pann хэмээх олон нийтийн сүлжээнд шуурга дэгдлээ!

Олон хүмүүсийн хувьд Жунгук, Розе хоёрын нийтлэг зүйл гэвэл хоёулаа 1997 онд төрсөн гэдгээр зогсох байх. Гэхдээ саяхан солонгосын нэтизэнүүд “Rose , Jungkook нар үерхэж байна уу?” гэсэн бодол төрүүлэм сонирхолтой гарчигтай нийтлэл шоконд орууллаа. Nate Pann-ийн хэрэглэгчийн пост бөгөөд гарчиг нь ”Тэднийг болзож байгааг баталла” гэх гарчигтай . Мэдээжийн хэрэг тэд үнхээр царайлаг тул бие биендээ дурлах нь боломжтой асуудал юм. Яагаад тэднийг үерхэж байгаа гэж бодож байна вэ ? гэвэл доорох зургийг ажиглаад үзээрэй.

Тэдний үсний өнгөний сонголт болон хугцаан их ойрхон юм. Энэ нь тохиролцсон уу санаандгүй тохиолол уу сонирхолтой л юм.

Роза instagram дээр нэгэн зургийг байрлуулсан байсан боловч дараа нь хурдан устгасан гэж мэдэгджээ. Pann дээрх нийтлэлийг бичсэн хүн Rose-гийн зураг дээр хүн Jungkook-тэй адилхан хэн нэгэн байхыг харсан гэдгээ баталсан боловч энэ нь хэтэрхий хол нэлээд бүдэг бадаг тодорхой харагдахгүй байсан. Гэсэн хэдий ч энэ нь тодорхой хэмжээгээр Jungkook-тэй адилхан харагдсан бөгөөд зурган дээрх хүний хувцаслалт нь BTS-ийн Youtube-ийн видеонд гарахдаа Jungkook-ийн өмссөн хувцастай тун төстэй байсан тул олон хүмүүс энэ түүний хувцас мөн эсэх талаар таамаглаж эхэлжээ.

Гэхдээ энэ хүний “нотлох баримт” гэж үзсэн зүйлтэй олон хүн эсрэг байгаа бөгөөд ихэнх тайлбар дээр дурдсан зүйлүүд хэтэрхий хойрго, итгэл үнэмшилгүй байна гэж үзэж байна.

Гэхдээ Rose болон Jungkook хоёрын үерхэлийн тухай мэдээ нэг өдөр гарвал түүнийг гайхах зүйлгүй нь лавтай.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button