Сонин содон

Kpop оддын хамгийн хэцүү хоолны дэглэмүүд…

Олны танил байна гэдэг амаргүй зүйл. Тэр дундаа гадаад төрх, авьяас чадвараараа хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Өмнөд Солонгосын алдартан байх бүр ч хэцүү.

Бид энэхүү нийтлэлээрээ онцлох зургаан кпоп дуучны хоолны дэглэмийг танилцуулж байна. Тэднийг яаж ийм богино хугацаанд жингээ хассан талаар бодож л байсан байх… Мөн дараах дэглэмүүдийг зөвхөн хоол тэжээлийн мэргэжилтэн болон дасгалжуулагчийн заавраар хийх ёстой гэдэгийг анхааруулья!

1.IU

15 насандаа дуучны карьераа эхлүүлж байсан түүний хувьд 2013 он хамгийн хүнд жил байсан юм. Тэрээр сэтгэл зүйн асуудлаасаа үүдэн хооллох дур өөрчлөгдөх эмгэгтэй болсон бөгөөд үүнийхээ улмаас жин ихээр нэмжээ. Гэсэн ч тэр сэтгэл зүйн болоод бие махбодын хувьд энэ асуудлыг даван гарч чадсан ба 5 хоногт 5 кг хасаж хэвийн жиндээ очсон юм.

Хэрэв та YouTube дээр “IU diet” гэсэн түлхүүр үгээр хайвал олон бичлэг гарч ирэх болно.

Өндөр: 162 см

Жин: 46 кг

Хоолны дэглэм: Өглөө нэг алим, өдөр хоёр чанасан чихэрлэг төмс, орой уургийн шэйк

2.BTS JIMIN

Дэлхий дахинаа алдар нэрд хүрч буй BTS хамтлагийн гишүүн Jimin “Blood, Sweat and Tears” дуугаа гаргахын өмнө 10 хоногийн хугацаанд 10 кг хассан. Тэрээр дууныхаа өнгө төрхөд тохируулан жин хасах хэрэгтэй гэж үзсэн юм. Гэвч энэхүү дэглэм нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн бөгөөд бүжгийн бэлтгэлийн үеэрээ хэд хэдэн удаа ухаан алдаж байжээ.

Өндөр: 174 см

Жин: 60 кг

Хоолны дэглэм: Өдөрт нэг хоол

3.MINA

“Produce-101” төслөөс гарч ирсэн дуучин Mina нь IOI хамтлагт байхдаа илүүдэл жингээсээ болж олон хүнээс шүүмжлэл хүртэж байсан удаатай. Гэвч тэрээр Gugudan охидын хамтлагт дэбют хийхдээ эрс өөрчлөлтийг харуулж чадсан билээ. Тодруулбал, 13 кг хасаж 42 кг болтлоо турж байсан юм. Мөн тэр жүжигчний карьераа амжилттай эхлүүлэн “Mama Fairy and Woodcutter” (2018), “Hotel Del Luna” (2019) зэрэг цувралуудад туслах дүр бүтээгээд байна.

Өндөр: 162 см

Одоогийн жин: 48 кг

Хоолны дэглэм: Огт хоол идэлгүйгээр өдөрт хоёр сав ус

4.T.O.P

Алдарт Big Bang хамтлагийн гишүүн T.O.P нь дэбют хийхээсээ өмнө жингийн илүүдэлтэй байсан бөгөөд жингээ хасахын тулд улаан шоштой нөхөрлөх хэрэгтэй болсон юм. Тэр 90 кг жинтэй байсан ба YG энтэртайнмэнтийн захирал Yang Hyun Suk түүнд “Хэрэв жингээ хасаж чадах юм бол дэбютийг чинь хийж өгье” гэж хэлсэн гэдэг. Тийнхүү T.O.P нь 40 хоногийн хугацаанд 20 кг хасаж чаджээ.

Өндөр: 181 см

Одоогийн жин: 65 кг

Хоолны дэглэм: Өдөр бүр зөвхөн улаан шошны цэлцэгнүүр

5.SOYOU

Кпопын хоёрдугаар үеийн охидын хамтлаг болох Sistar-ын гишүүн, соло уран бүтээлч Soyou нь Elle сэтгүүлийн зураг авалтад зориулж нэг сарын дотор 8 кг хассан аж. Түүний жингийн хэлбэлзэл олон хүмүүсийг гайхшруулдаг бөгөөд богино хугацаанд жин хасаж чаддаг гэдгээрээ алдартай билээ. Тэрээр дэглэмийнхээ тухай “Ийм хүнд төрлийн дэглэм хувь хүнээс их хүчин чармайлт шаарддаг. Эдгээр дэглэмүүд эрүүл мэндэд минь хэчнээн муу үр дагавар үзүүлж болохыг хангалттай ойлгож авсан” хэмээн хэлжээ.

Өндөр: 168 см

Одоогийн жин: 49 кг

Хоолны дэглэм: Өдөрт 4 ширхэг өндөгний цагаан болон нэг аяга сүү

6.XIUMIN

Exo хамтлагийн гишүүн Xiumin нь 2013 онд “Growl” дуугаа гаргах үеэр 53 кг хүртлээ жин хасаж байсан юм. Эрэгтэй хүний хувьд энэ бол маш бага жин шүү дээ. Гэвч тэрээр 2-3 сарын дараа буцаад 10 кг нэмсэн бөгөөд энэ тухай “Юу ч идэхгүй турна гэдэг хамгийн тэнэг санаа байсан. Би эргээд жин нэмж, булцгар хацар маань гараад ирсэн” гэж ярьжээ. Харин одоо тэр өглөө бүр дасгал хийж, өглөөний цай уун дөрвөн цагийн зайтай хөнгөн хооллож эрүүл аргаар жингээ барьж байна.

Өндөр: 172 см

Одоогийн жин: 57 кг

Хоолны дэглэм: Хоёр өдөрт нэг удаа хоол идэж өдөр бүр хар кофе уух

Гоолиг биетэй байх сайхан ч гэлээ эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих ёстой гэдгийг сануулъя. Богино хугацаанд үр дүн хүсэхийн оронд амьдралын хэв маягтаа анхаарахыг зөвлөж байна. Туранхай байхаас илүү зөв галбиртай байх нь чухал шүү!

Related Articles

34 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button