Сонин содон

BTS Jin бүл нэмжээ… энд дарж үзнэ үү.

ямар их нэр төрийн хэрэг вэ!

Jin авга ах болох гэж байна! Түүний ах Seok Jung эхнэр Kim Ah Reum нар саяхан гэрлэжээ. Тэд саяхан Kim Ah Reum-г буюу түүний эхнэрийг жирэмсэн болсон гэсэн гайхалтай мэдээг олон нийтэд зарласан байна.

Kim Ah Reum Butter буюу цөцгийн тосоор хийсэн бялууны эможитой сэтгэгдэл оруулаад “Цөцгийн тос (Butter)-яа, эрүүл өсөөрэй” гэсэнд фэнүүд нь тэднийг хүүхэддээ ийм нэр өгөх гэж байгаа юм байна гэж гайхширсан байна.

Seok Jung уг нэрийг нь мөн гэдэгийг мөн баталгаажуулсан байна.

Фэн: “Аа цөцгийн тос гэдэг байх нь ээ кккккккк.”
Seok Jung: ” Тиймээ Би ахаасаа нэр өгөөч гэж хүссэн.”

Тэрбээр одоо “Kim Seok Jung ,Kim Ah Reum, Kim Butter” гэсэн нэрнүүдийг профайл зурагынхаа Description хэсэгт хүртэл байршуулаад амжсан байна.

Мэдээжийн хэрэг, Өмнөд Солонгост эцэг эхчүүд жирэмсэн байхдаа хэвлий дэх хүүхдээ хочоор нь нэрлэдэг бөгөөд жинхэнэ, албан ёсны нэрийг дараа нь шийддэг уламжлалтай. Нийтлэг хоч нэрэнд “самрын самар”, гэх мэт нэр хүртэл багтдаг тул хэрэв та бодоод үзвэл “цөцгийн тос (butter)” үнэхээр гайхаад байхаар зүйл биш! Jin дараа нь албан ёсны нэрэнд нь ч хувь нэмэр оруулж магадгүй гэж бид бодож байна.

BTS-ийн Jin-ий овоглосон нь хүүхдэд ямар их нэр төрийн хэрэг вэ! мөн Аз жаргалтай хосууддаа баяр хүргэж, хэвлий дэх үрд нь сайн сайхныг хүсье!

Related Articles

74 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button