Сонин содон

Penthouse олны шахалтын улмаас Alex-ийн үс засалтыг өөрчилөв…

“Penthouse 3 ” Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шинж чанарыг дүрсэлсэн тухай шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч Аlex-ийн үс засалтыг өөрчилөхөөр шийдсэн байна.

Жүжигчин Пак Юн Сёкийн “Алекс” дүрд зориулж хийсэн үсны засалт нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дүр төрхийг илэрхийлсэнг продакшны баг хүлээн зөвшөөрсөн байна.

Logan Lee (Park Eun Seok-ийн дүрд тоглосон) төрсөн ах Алекс гарч ирсний дараа регги үс, алтан шүд, шивээстэй бүдүүлэг дүрээрээ үзэгчдийн анхаарлыг татсаны дараа уг жүжиг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж буруутгагдав. Удаан хугацааны дараа багийнхан гадаадаас ирсэн шүүмжлэлийг хүлээн авахаар шийдсэн бөгөөд саяхны буюу сүүлийн хэдэн бичлэг ангиудын үсний засалтыг өөрчлөв.


Өмнө нь олон улсын үзэгчид Пентхаус 3-ийн шинэ дүр болох Алекс-ийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дүр төрхтэй холбоотой санал бодлоо илэрхийлж байсан. Үүнийг продакшныхан “тодорхой нэгэн соёлыг хошигнох, шоолох гэсэн санаа байхгүй” гэдгээ мэдэгдсэн юм. Жүжигчин Park Eun Seok мөн энэ асуудалтай холбогдуулан уучлалт гуйжээ.

Related Articles

33 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button