Сонин содон

BTS-ын “улаан фэн” залуу 200 мянган долларын хагалгаанд оржээ…

Британи залуу Солонгосын BTS хамтлагийн гишүүн Жиминтэй адилхан болохын тулд 149 мянган фунт стерлингийг зарцуулсан байна. Тэрбээр өөрийн шүтээнийг харахгүйгээр нэг өдрийг ч өнгөрүүлж чаддаггүй тухайгаа хуваалцаж байсан юм. Ийм ч учраас тэр хайртай дуучныхаа зургийг хэвлэн хаа сайгүй өөртэйгөө хамт авч явдаг ажээ.

30 настай Британийн иргэн Оли Лондон өөрийгөө өхөөрдөм Солонгос залуу болгож хувиргахын тулд 149 мянган фунт стерлингийг зарцуулсан байна. Ингээд үр дүн нь ямар болсныг харцгаая!

Энэ бүх хүчин чармайлт нь 2013 онд Өмнөд Солонгост амьдарч байхдаа BTS-ийн концертийг үзсэнээр эхэлсэн байна.

Лондонгийн хэлснээр тэрээр удаан хугацааны турш хоолны дуршилгүй болж хэт турсан ба хэдхэн жилийн өмнө үүнийгээ ялан дийлж чадсан тухайгаа хуваалцсан юм.

Британи залууд Солонгос дуучны картон дүр байдаг бөгөөд тэрбээр түүнийгээ хаа сайгүй хамт авч явдаг байна.

Гэхдээ Оли Лондон нь хүйсийн байдал дээр бусадтай л адилхан эсрэг хүйстнээ сонирхдог нэгэн… “The Daily Mail” сонинд Оли Лондонг 44 настай телевизийн од Фрэнчи Моргантай дотно харьцаатай байгаа бөгөөд тэд Лондонд хамт амьдардаг гэсэн мэдээлэл гарж байсан байна.

Олиг картон зурагтай гэрлэсний дараагаар Фрэнчи хэлэхдээ:

“Картон зурагтай гэрлэхэд нь би хардаж байсан ч одоо бол би түүний үзэл бодлыг дэмждэг болсон. Одоо би Солонгос руу явж өөрийн барби шиг болох мөрөөдлөө биелүүлэхийг зорьж байна”, хэмээжээ.

Хосуудыг анх холбосон зүйл нь гоо сайхны мэс засал болон Жиминд хайртай дуртай нь байсан гэхэд илүүдэхгүй мэт…

Related Articles

69 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button