Кино урлаг

Park Seo Joon жүжигчиний Marvel киноны дүр тодорхой болжээ…

Бид хүлээж тэсэхгүйнээ…

Park Seo Joon удахгүй Hollywood-н анхны дүрээ бүтээх гэж байна. Captain Marvel киноны 2-р ангид тоглохоор болсон нь ийнхүү баталгаажсан билээ.. . Зургадугаар сараас эхлэн цуурхал тарсан байсан ч ямар дүрд тоглох нь тодорхойгүй байж байгаад саяхан ил болжээ.

IMDb дээрх Marvels -ийн жүжигчдийн жагсаалтыг саяхан шинэчилж, Brie Larson , Teyonah Parris зэрэг алдартай оддын дунд Park Seo Joon багтсан байсан нь ийнхүү илт болгосон байна. 7 -р сарын 30 -нд Америкийн кино мэдээллийн сайт болох Screen Rant-с Park Seo Joon дөрөв дэх Marvel -ийн дүрд маш сайн тоглож чадахыг хэлсэн байна.

Тэд Park Seo Joon Солонгос-Америкийн баатар Amadeus Cho дүрд тоглох болно гэсэн таамаглал дэвшүүлжээ. Amadeus Cho бол өмнө нь Avengers: Age Of Ultron кинонд гарч байсан эмч Helen Cho-ийн хүү бөгөөд Claudia Kim Soo hyun тоглосон юм.

Park Seo Joon -ийн дүр одоогоор ийнхүү яаг тодорхой бус нууцлагдмал байгаа тул түүний агентлаг энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Marvels 2022 оны 11 -р сарын 11 -нд цацагдах болно.

Related Articles

33 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button