Сонин содон

Профайл зурагнууд нь өөрсдийг алдартай болгосон 5 жүжигчид…

#3 нь мөн алдартай загвар өмсөгч…

Солонгосын эмэгтэй жүжигчид өөрсдийн компанийн вэбсайтад тавьдаг профайл зургуудтай байдаг. Эдгээрийг уран бүтээлчдийн жагсаалтад албан ёсоор орсон гэдгээ харуулах, ирээдүйн нийтлэлд сайн зураг авахад нь туслах гэх мэт олон зорилгоор ашигладаг байна.

Гоёмсог профайл зургуудынхаа ачаар зарим жүжигчид онлайнаар халуун ярианы сэдэв болжээ. Ийнхүү тэднийг танилцуулж байна.

1.BLACKPINK -ийн Jisoo


Нэгдүгээрт, BLACKPINK -ийн Jisoo 7 -р сарын эхээр түүний зургууд цацагдахад шүтэн бишрэгчдээ гайхшруулсан байна. Энэ нь түүний жүжигчний карьертаа урагшилж, шийдэмгий алхам хийж байсны илрэл мэт…

YG Entertainment -ийн жүжигчний хэлтэс YG Stage нь Snowdrop кинонд тоглохоос нь өмнө зургуудыг цацсан…

2.Kim Yoo Jung


Албан ёсны зургуудаа нийтэд цацах үед цахим ертөнцөд шуугиан тарьсан бас нэгэн алдартай од бол Kim Yoojung юм. Шүтэн бишрэгчид нь түүнийг 5 настай хөөрхөн загвар өмсөгчөөс үзэсгэлэнт бүсгүй хүртэл өсч томрохыг харсан.

Энгийн цагаан цамц өмссөн ч тэр хэнийг ч давж дээр нь гарж чадахаар мэт! Түүний ямар ч эффэктгүй царай, урт удаан хугацааны ажил мэргэжил нь түүнийг “Үндэстний отгон эгч” гэж нэрлэхэд хүртэл хүргэсэн байна.

Үүний зэрэгцээ тэрээр саяхан өөрийгөө том болсон бөгөөд олон янзын үзэл баримтлал хийхэд бэлэн гэдгээ баталжээ. Түүний профайлын зурган дээр түүний өнгөлөг гоо үзэсгэлэнг харуулсан зурагнууд шинээр багтжээ.Тэр K-Drama ертөнцөд насанд хүрсэн хүн шиг оролцоход бэлэн болсон гэдэгээ зарлаж буй мэт.

3.Go Yoon Jung


Go Yoon Jung бол жүжигчин, загвар өмсөгч бөгөөд K-Dramas Sweet Home, Law School, He Is Psychometric зэрэг кинонуудаараа алдартай нэгэн… Түүний профайл зургууд нийтэд цацагдахад нетинзэнчүүд түүний тухай ярихаа зогсоож чадаагүй юм.

Түүнийг шинээр гарч ирж буй “face genius” гэж нэрлэдэг нь гайхмаар зүйл биш бөгөөд зөвхөн зурагаараа л өдөр бүр шинэ фенүүд олж авахад хангалттай төгс нэгэн гэж үздэг ажээ.

4.Suzy


Дуучин болсон жүжигчин Bae Suzy өмнө нь JYP Entertainment-ийн Miss A охидын хамтлагийн гишүүн байсан бөгөөд одоо Dream High, Controllesslably Fond, Start-Up зэрэг цувралуудад тоглосон амжилттай жүжигчин болжээ.

Тэрээр Солонгост алдартай болсоныхоо ачаар үзэсгэлэнтэй төрхөөрөө үргэлж магтаал хүлээн авч, олон тооны санал авдаг хүмүүсийн дунд хүртэл багтжээ.

5.Kang Hyewon


IZ*ONE -ийн гишүүн асан Kang Hyewon саяхан түүний компани түүний профайлын шинэ зургуудыг нийтэлснээр олны анхаарлын төвд орсон юм. Хэдийгээр тэр техникийн хувьд дуучин боловч шүтэн бишрэгчид нь түүнийг эцэст нь жүжиглэх болно гэж найдаж байна.

Нетизенүүд түүнийг зурган дээрх энгийн гоо үзэсгэлэнгээрээ “жүжигчин бүсгүйн аура” -тай болсон гэж сэтгэгдлээ үлдээжээ.Тэрээр Produce 48 -д оролцсон цагаасаа л гэмгүй, нууцлаг царайгаараа алдартай болсон.

Нэг зүйл тодорхой байна: эдгээр жүжигчид бүгд хөөрхөн!

Related Articles

43 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button