Кино урлаг

Үзэгчидийн дараагын бүлэгийг нь тэсэн ядан хүлээж буй 5 к-драма…

Дахиад нэг бүлэг байхад л хангалттай…

Дараахь цувралууд нь солонгосчуудын хангалттай байж чадаагүй байна, тиймээс дахин нэг бүлэгийг аль болох хурдан гарахыг хүлээж буй 5 к-драмыг та бүхэнд танилцуулж байна.

5.Hotel Del Luna

Hotel Del Luna нь өөд болсон хүнийг хойд ертөнцөд аялахад нь бэлдэж буй зочид буудлын эзэн (IU) болон менежер (Yeo Jin Goo) -ийн талаар гардаг байна. K-Drama-ийн төгсгөлд Kim Soo Hyun гайхалтай сайн тоглосны дараа олон фенүүд 2-р улирал гарах болно гэж найдсаар байгаа аж.

4.Goblin

Гоблин , ахлах сургуулийн сурагч Ji Eun Tak (Kim Go Eun) болон гоблин болох Kim Shin (Gong Yoo) нарын дунд үйл явдал өрнөдөг . Драма шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн ч цуврал ганцхан улирал л байдаг нь харамсалтай тул цааш үргэлжлүүлэхийг хүсэж байгаа хүн олон байгаа нь тодорхой…

3.Moon Lovers: Scarlet Heart Ryeo

Энэхүү цуварл нь Go Ha Jin (IU) -ийн түүх бөгөөд, түүнийг Горёо гүрэнд Hae Soo-ын дүрд тоглуулсан байна… Тэрээр анх хунтайж Wang Wook (Kang Ha Neul) -т дурладаг бол сүүлд нь Wang So (Lee Joon Ki) хэмээх 4 дэх ханхүүд дурладаг байна. Драм нь дотооддоо буюу солонгостоо болон олон улсын үзэгчидийн хайрыг хүлээн авсан боловч ганцхан бүлэгтэй…

2.Signal

Хэдийгээр Солонгосын телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй драмын нэг боловч Signal цуврал нь мөн л нэг бүлэгтэй. Энэхүү цуврал нь 2015 оны мөрдөгч аль 2000 оны мөрдөгчтөйгөө холбогдох боломжтой болдог… Тэд хамтдаа учир битүүлэг хэрэгийг шийддэг байна.

1.Reply

Хэдийгээр Reply цуврал аль хэдийн гурван бүлэгтэй байсан ч солонгосчууд дахин нэг бүлэгийн төлөө үнэхээр л бүхнийг зориулж чадахаар байгаа юм байна! Бүхэл бүтэн цуврал хэсэг нөхдийн эргэн тойронд өрнөж, цаг хугацаа нь тэдний өнгөрсөн ба одоо цагийн хооронд шилжсээр байдаг гайхалтай цуврал… Reply цуврал нь Солонгосын телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй драма юм!

Related Articles

17 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button