Сонин содон

Солонгосын гоо сайхны мэс засалд орсоноо хүлээн зөвшөөрсөн одод…

Өмнөд Солонгосын алдартнуудын хувьд гоо сайхны мэс засалд орох нь түгээмэл үзэгдэл хэдийнээ болсон билээ. Гэхдээ тэдний ихэнх нь энэ талаараа нээлттэй ярьдаггүй , дэлгэхийг хүсдэггүй.

Харин бид гоо сайхны мэс засалд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа чөлөөтэй ярьдаг дуучныг энэхүү нийтлэлээрээ танилцуулж байна.

1.MINZY

Түүний харьяалагддаг байсан YG энтэртайнмент нь уран бүтээлчдэдээ гоо сайхны мэс засал хийлгэдэггүй гэдгээрээ алдартай ч 2013 онд Minzy-г орох эсэхээ зөвшөөрсөн байна.

Тэрээр энэ тухай “Сүүлийн үед миний гадаад төрхөнд гарсан өөрчлөлтийн тухай хүмүүс их ярьж байна. Харин би юм нууцалж чаддаг төрлийн хүн биш болохоор үнэнийг хэлэхийг хүслээ. Би хамрын хөндийн салст бүрхүүлийн үрэвсэлтэй болоод олон жил болсон. Энэ маань заримдаа дуулж, бүжиглэхэд минь хүртэл саад болдог байлаа. Харин эмч маань надад эдгэх бүрэн боломжтой гэж хэлсэн л дээ. Нэгэнт нойрсуулж байгаад хийлгэсэн болохоор хамрынхаа хэлбэрийг ч бас засуулсан” хэмээн ярьжээ.

2.KIM HEECHUL

2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Super Junior хамтлагийн гишүүн Kim Heechul нь 2006 онд хамраа гэмтээж. Тэр яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан бөгөөд энэ тухай JTBC телевизийн “Ssulzun” нэвтрүүлэгт оролцохдоо “Би тэр үед эмчдээ нэгэнт хагалгаанд орж байгаа юм чинь хамраа өндөрлүүлэхийг хүсэж буйгаа хэлсэн юм л даа. Өмнө нь миний хамар одоогийнхоосоо нэлээн намхан байсан болохоор хамраа өндөр болгохыг хүссэн. Гэхдээ эмч маань өндөр, намыг нь яг тааруулаад хийж өгсөн” хэмээжээ.

Нэвтрүүлэг цацагдсаны дараа түүний энэхүү зоримог, өөртөө итгэлтэй байдал нь олны сайшаалыг ихэд хүртсэн билээ.

3.CHAE YEON

“Produce 101” төслөөс төрөн гарсан дуучдын нэг болох Chae Yeon сүүлийн үед жүжигчний карьераа амжилттай авч яваа юм. Дэбют хийснээс нь хойш түүний үзэсгэлэнт төрх олон хүний хайрыг булааж чадсан.

2016 онд MBC телевизийн “Video Star” нэвтрүүлгийн үеэр хөтлөгч түүнээс давхраа хийлгэж байсан эсэхийг нь асуухад “Үгүй ээ, дунд сургуульд байхад гэнэт л давхраа орчихсон. Гэхдээ би хамраа янзлуулсан” хэмээн хариулсан юм. Гэвч тухайн үед хүмүүс түүнийг давхраа хийлгээгүй гэж үгүйсгэсэн гэжшүүмжилж байжээ.

4.JESSI

К-поп ертөнцөд ердөө 15 настайдаа хөл тавьж байсан түүний амжилтад хүрэх зам дардан байгаагүй юм. АНУ-аас дуучин болох мөрөөдлөө даган Өмнөд Солонгост ирэхдээ тэрээр нэг ч солонгос үг мэддэггүй байсан төдийгүй 2009 онд хөгжмийн замналаа орхихоор шийдэж байсан удаатай. Гэвч тэр мөрөөдөлдөө хөтлөгдөн 2014 онд дахин дэбютээ хийсэн. Ийнхүү эргэн ирэхдээ тэрээр гоо сайхны мэс засалд орсон байв.

Энэ тухайгаа 2020 онд MBC телевизийн “Radio Star” нэвтрүүлгийн үеэр “2014 онд эргэн ирэхдээ би нүд болон хамраа янзлуулж, нүүрний филлер буюу дүүргэлт хийлгэсэн. Тухайн үед миний гадаад төрхөд олон хүн дургүйцлээ илэрхийлсэн шүү. Хүмүүс намайг олон мэс засал хийлгэсэн гэж боддог. Гэвч яг үнэндээ үгүй. Одоо бол би өөртөө маш их таалагддаг. Хэзээ ч төгс зүйл байдаггүй гэдгийг хангалттай ухаарсан” хэмээн ярьсан юм.

5.KWANG HEE

ZE:A хамтлагийн гишүүн байсан тэрээр одоо чадварлаг хөтлөгч болжээ. Мөн гоо сайхны мэс засалд орсон тухайгаа нээлттэй ярьдаг нь түүнийг илүү алдартай болгосон юм. Түүний хувьд хамар болон эрүүний хэсэгтээ хийлгэсэн байна.

Өнгөрсөн онд KBS телевизийн “Love on the Air” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэр “Би багаасаа л алдартай хүн болохыг хүсдэг байлаа. Гэвч миний гадаад төрх асуудал болж байсан юм. Тэгээд нэг удаа ээж минь надад “Kwang Hee, чи үнэхээр дуучин болохыг хүсэж байгаа бол гоо сайхны хагалгаа хийлгэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэгээд л би орсон доо” гэж ярьжээ.

Related Articles

33 Comments

  1. Appreciating the time and energy you put into your website and in depth information you provide. It’s nice to come across a blog every once in a while that isn’t the same outdated rehashed material. Fantastic read! I’ve bookmarked your site and I’m including your RSS feeds to my Google account.

  2. Hey, I think your blog might be having browser compatibility issues. When I look at your blog in Chrome, it looks fine but when opening in Internet Explorer, it has some overlapping. I just wanted to give you a quick heads up! Other then that, fantastic blog!

  3. Magnificent goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too great. I actually like what you have acquired here, really like what you are saying and the way in which you say it. You make it entertaining and you still care for to keep it sensible. I can’t wait to read much more from you. This is really a terrific site.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button