Оддын баримт

Та тэднийг ямар холбоотой хүмүүс гэдгийг мэдэх үү?

Эцсийн эцэст хорвоо ертөнц жижиг юм! Таны дуртай Солонгосын алдартнуудын зарим нь бие биетэйгээ харьцах харьцаа эртнээс, бүр бага наснаасаа эхэлдэг. Зарим нь нэг сургуульд хамт сурч байсан гэдгийг мэдээд та гайхах болно!

Энд хамт сурч байсан K-Pop-ийн idol , жүжигчидийг танилцаж байна.

BTOB’s SungJae and Ong SeongWu

Амжилтанд хүрсэн эдгээр хоёр idol, жүжигчин нэг сургуулийг төгссөн, тэр ч байтугай нэг өрөөнд амьдарч байсан. Тэд өнөөдрийг хүртэл сайн найзууд хэвээр байгаа юм. Та SungJae-г “Goblin”, “Mystic Pop-up Bar”, Ong SeongWu “At 18” эсвэл “More Than Friends” кинонуудаас мэдэх байх.

Shin HyeSun, Lee JongSuk, Kang HaNeul

Солонгосын соёл урлагийн салбарын шилдэг гурван жүжигчин нэг сургуулиас гаралтай. Shin HyeSun, Lee JongSuk нар нэг ангийнхан байсан бөгөөд дараа нь тэр өөр сургууль руу шилжсэн. Гэсэн хэдий ч тэд найзууд байсан ба мөн түүнийг явсны дараахан Kang HaNeul Shin HyeSun -ийн сургуульд элссэн юм. Хэрэв та хэзээ нэгэн цагт Өмнөд Солонгост авъяаслаг, алдартай жүжигчин болохыг хүсч байвал аль сургуульд суралцахаа мэдэж авсан байхаа гэж бодож байна :)))).

ASTRO’s Cha EunWoo and Park YooNa

Эдгээр дэлгэцийн ангийн найзууд бодит амьдрал дээр ч сургуулийн найзууд байсан. Тэд хамтдаа “True Beauty” драмад тоглож, бага насны найзууд, сургуулийнхаа найзуудын дүрд тоглосон. Мөн “My ID is Gangnam Beauty” кинонд хамт тоглосон. Тэд HanLim Multi Art School -д сурч байсан байна.

DIA’s ChaeYeon and NCT’s JaeHyun

ChaeYon, JaeHyun нар хоёулаа гайхалтай авьяас чадвар, гайхалтай дүрээ бүтээдэгээрээ алдартай. Гэхдээ тэд ч оюутнууд байсан. Тэд Сөүлийн тайзны урлагийн сургуульд өргөн нэвтрүүлэг, соёл урлагийн тэнхимд хамт суралцсан юм.

BTS’ JungKook and CLC’s YeEun

JungKook бол YeEun -ийн хөгжмийн салбар дахь sunbae байж болох ч YeEun сургуульд байхдаа JungKook -ийн sunbae байсан. Тэд хоёулаа нэг сургуульд сурч байсан бөгөөд YeEun түүнээс нэг насаар эгч юм. Өнөөдөр тэд хоёулаа авьяаслаг амжилттай ажиллаж байна.

MAMAMOO’s HwaSa and WheeIn

Эцэст нь хамтдаа сургуульд сурч, хамгийн сайн найзууд болж, хамтдаа шалгуулж, дараа нь нэг К-Поп хамтлагийн хөгжмийн салбарыг байлдан дагуулж байна. HwaSa, WheeIn нар нэг сургуульд сурч, маш удаан хугацаанд найзууд байгаа юм. Тэд ижил мөрөөдөлтэй бөгөөд одоо хамтдаа амьдарч байна.

Related Articles

52 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button