Сонин содон

Jeon So Min жүжигчин эксрүүгээ залгахгүй байж чаддаггүй байсан…

Түүний шударга байдал үнэхээр түүнийг бишрэхэд хүргэм…

Жүжигчин Jeon So Min, Park Sung Hoon нар удахгүй гарах KBS2 цуврал Heesoo -ийн хоёр гол гол дүрээр тодорсон бөгөөд уг цуврал 2021 онд гарах гэж байгаа тул хоёр жүжигчин Elle Korea -тэй хамт суугаад нэвтрүүлэгийн турш фенүүдийнхээ асуултанд хариулахаар болсон байна. Гэсэн хэдий ч бусад хүмүүсийн дунд онцгой анхаарал татсан нэг асуулт байсан бөгөөд энэ нь Jeon So Min-ий хариулт байсан нь юм байна.

Нэгэн фэн нь хоёр жүжигчнээс “Би уугаад л хуучин найз залуу руугаа байнга залгадаг. Дахин, дахин ! Энэ хөгийн зуршлаа яаж засах вэ? ” гэж асуусан байна.

Чухам энэ асуултад жүжигчин бүсгүй хувийн туршлагаас үүдэлтэй хариултаа хуваалцсан байна.

Жүжигчин хуучин найз залуу руугаа залгахгүй байх нь маш хэцүү байсан тул эксийгээ утасныхаа дугаарыг өөрчилөхийг хүсэж байснаа хуваалцсан байна.

Тэрээр хуучин найз залууруугаа залгахыг хүсэх хүсэлээ маш их дарж байсан боловч түүний утасны дугаарыг мартаж чадахгүй байсан тул дугаараа өөрчилөхийг түүнээс асуухаас өөр аргагүйд хүрж байсан байна. Мөн сүүлд олж мэдсэнээр түүний экс найз залуу нь уг дуудлагыг хийх бүрт хүйтнээр хариулдаг байсан нь уйлдаг байсныг нь нилээн сүүлд олж мэдсэн талаараа мөн хуваалцсан байна.

Jeon So Min өнгөрсөн харилцааныхаа талаар үргэлж илэн далангүй ярьдаг байсан бөгөөд энэ түүх дээрээ ч ялгаагүй илэн далангүй байсан байна!

Related Articles

63 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button