Оддын баримт

Won Bin-ы татгалзсан 3 мега-хит цуврал болон кинонууд…

#3 -т Won Bin-г тоглоно гэж төсөөлж байна уу ?

Жүжигчин Won Bin 11 жилийн турш салбартаа идэвхгүй байсан ч хамгийн шилдэг од статусаа хадгалсаар ирсэн. Түүний тоглосон хамгийн сүүлийн бүтээл бол өнөөг хүртэл Өмнөд Солонгосын хамгийн их орлого олсон кинонуудын нэг байсан – The Man from nowhere. Үүний дараа тэрээр 10 гаруй жил ямар ч цуврал , киноны санал аваагүй гэсэн үг биш билээ. Түүнл маш олон саналууд ирж байснаас тэр болгонд тэрээр өөрөө татгалзаж байсан байна. Түүний уг хугацаанд татгалзаж уг дүрд нь тоглоогүй 3 хит болсон цуврал болон кинонуудыг та бүхэнд ийнхүү сонирхуулья.

1.Descendants of the Sun

Нэгдүгээрт, бидний дуртай KBS цуврал болох Нарны үр сад орсон байна. Song Joong Ki -ийн тоглосон Yoo Shi Jin-д олон хүн хайртай болсон ч баатарлаг ахмадын дүрийг анх Won Bin-д санал болгосон байна. Мега алдартай K-Drama-ийн продакшн болон багийнхантай Won Bin цэргийн дүрэмт хувцастай илүү гоёмсог харагдахаас гадна ерөнхийдөө Yoo Shi Jin-ийн дүрд тохирно гэж анх итгэж байсан байна. Хэрэв Won Bin энэ үүргийг гүйцэтгэсэн бол уг цуврал нь 2002 оноос хойш түүний анхны K-Drama цуврал болж гарах байсан байна.

Гэсэн хэдий ч жүжигчин янз бүрийн шалтгааны улмаас саналаас татгалзсан гэж мэдээлсэн.

Нэгдүгээрт, тэр үсээ богинохон засахад тийм ч таатай байгаагүй нь цэргийн алба хааж буй бүх солонгос эрчүүдийг үл хүндэтгэсэн хэрэг болно гэж өөрөөө хэлж байсан байна. Хоёрдугаарт, зураг авалтын ихэнх хэсэг нь түүнд сонирхолгүй байсан Өмнөд Солонгосоос гадна хийгдсэн болхоор… Эцэст нь хэлэхэд Won Bin уг цувралыг цацагдахаас өмнө 100% зураг авалтанд ороход хэцүү байсан нь жүжигчний хувьд ачаалал ихтэй байсан байна.

2.Along With the Gods: The Two Worlds

Дараа нь жүжигчинд санал болгож байсан илүү бараан дүртэй уг бүрэн хэмжээний кино орсон байна. Won Bin-д “Бурхадтай хамт” цуврал киноны Gang Rim хэмээх дүрийг санал болгосон байна. Энэхүү кино нь түүхийн сэдэв, мөн гайхалтай жүжигчдийн шүүмжлэлийг хүртсэнээр олон улсын болон дотоодын амжилтыг хүрсэн юм. Gang Rim-ийн дүр A-List-ийн өөр нэг жүжигчин Ha Jung Woo-д очсон бөгөөд тэрээр уг дүрд маш сайн шингэж тоглсон байна.

Won Bin дүрийг хэсэг хугацаанд бодож үзсэн боловч дүр нь түүнд болон түүний дүрд тохирохгүй гэж үзсэн тул эцэст нь татгалзсан байна.

3.Train to Busan

Эцэст нь хэлэхэд, бас нэг гайхалтай амжилттай солонгос кино болох Бусан орох галт тэрэг байсан байна. 2016 оны кино нь асар их амжилтанд хүрсэн учраас Өмнөд Солонгост уг жанрын кинонууд гэнэт алдартай болсон гэж үзэх хүртэл болсон байна. Энэхүү кино нь улс орондоо уг жанрын киноны чиглэлийг өөрчилж байхад Won Bin мөн л уг бүтээлээс татгалзсан нь харамсалтай…

Won Bin -д Seok Woo -ийн гол дүрийг санал болгосон бөгөөд эцэст нь Gong Yoo -ийн эцсийн бүтээлд өөр хүн дүр бүтээжээ… Мөн л адил шалтгаанаар тэрээр сайн тоглож чадахгүй байх гэж үзсэн байна. Магадгүй тэрээр өөр сайн жүжигчидэд зай тавьж өгсөн эсвэл үнэхээр л шулуун шудрага хүн байх…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button