Сонин содон

BTS хамтлагийнхан anime-нд яаг л бидэнтэй адил дуртай…

Тэднийг ийм хариулт өгнө гэдэгийг төсөөлөөчгүй байх…

BTS анимэ -г маш өндөрөөр үнэлдэг бөгөөд ийнхүү тэдний фэнүүддээ үзүүлэхийг зөвлөж буй анимэ-нуудыг санал болгож байна.

WIRED Autocomplete ярилцлагад хэд хэдэн гишүүд хүүхэлдэйн кино үзэх дуртай гэдгээ илэрхийлсэн. Жишээлбэл, V бол Studio Ghibli киноны асар том фен… Тэрээр “Би Ghibli анимэйшнд маш их дуртай.” гэж чин сэтгэлээсээ хэлсэн байна.

Шүтэн бишрэгчид нь “Spirited Away”, “Howl’s Moving Castle”, “My Neighbor Totoro” гэх мэт сонгодог кинонуудыг нь мэддэг байх. Тэгвэл тэрээр уг анимэ кинонуудад маш их дуртай гэнэ шүү..

Энэ хооронд Suga хүүхдүүдэд зориулагдсан хүүхэлдэйн киног хөгжилтэй байдлаар хардаг талаараа хуваалцсан байна. Түүний дуртай нь зүгээр нэг аниме биш, харин хүүхдийн хамгийн алдартай шоу болох Поророгийн засварлаж хийсэн шинэ хувилбар гэнэ шүү.

Бусад гишүүдийн хувьд тэд бүгд дор хаяж Солонгосын алдарт Oseam кинонд дуртай гэдэгээ хуваалцсан байна. 2003 онд гарсан бөгөөд Гами, Гилсон гэсэн хоёр өнчин хүүхдийн дотно харилцааны талаар гардаг байна.

Ийнхүү тэднийг анимэ-нд маш их дуртай мөн маш сайн сонголттой гэдэгийг та бүхэн харж байгаа байх…

ЭХ СУРВАЛЖ: KOREABOO

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button