Оддын баримт

EXO хамтлагийн гишүүдийн сонирхдог охидууд…

2012 онд “EXO” гарагаас ирсэн онцгой хүч чадалтай 12 залууг SM энтэртайнментаас танилцуулсан билээ. Өвөрмөц өнгө төрхтэйгөөр дэбют хийсэн цагаасаа эхлэн тэд өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын хөгжмийн салбарт олон шинэ амжилтыг тогтоосон чадварлаг хамтлаг билээ. Энэ удаа тэдний зөвхөн 9ынх нь сонирхдог төрлийн охидуудын талаар баримтыг орууллаа…

9.CHEN

Тэр сонирхдог эмэгтэйгээ хэдийнэ олсон… Өөрөөр хэлбэл тэр өнгөрсөн онд хуримаа хийж, мөн оны дөрөвдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан юм. Энэхүү гэнэтийн үйл явдлыг шүтэн бишрэгчид нь хамгийн түрүүнд өөрөөс нь сонсоосой гэж хүсээд бичсэн захидлаараа баярт мэдээгээ зарласан билээ. Одоогоор тэр цэргийн албанд байгаа ба ирэх оны дөрөвдүгээр сард халагдах юм байна.

8.LAY

Урт үстэй, сайхан инээмсэглэдэг эмэгтэйд дуртай ба нүүрээ будаагүй үедээ эгдүүтэй харагддаг нэгэнд хамгийн их татагддаг. Тэр хүүхдэд маш хайртай бөгөөд ирээдүйд учрах эмэгтэй нь ч мөн адил хүүхдэд санаа тавьдаг хүн байгаасай хэмээн хүсдэг аж.

7.XIUMIN

Түүний хувьд эмэгтэй хүний гадаад төрхөөс илүү дотоод зан чанарт нь татагддаг бөгөөд хосуудын хоорондын ойлголцол хамгийн чухал нь. Xiumin аливаа зүйлд хариуцлагатай, сайхан сэтгэлтэй, бусдыг анхаардаг эмэгтэйд дуртай ба эгдүүтэй нэгэн байгаасай гэж хүсдэг. Мөн тэр ирээдүйн найз охиноо тоглоом даадаг байх хэрэгтэй гэж хэлж байсан юм. Учир нь тэр хамтлагийн бусад гишүүдээ үргэлж шоглож байдаг.

6.BAEKHYUN

Урт шулуун, хар үстэй эмэгтэйд дуртай бөгөөд хэт туранхай охидод дургүй. Хамгийн сонирхолтой нь түүнд жинсэн материалтай хувцас өмссөн эмэгтэй маш их таалагддаг аж. Мөн тэр жүжигчин Han Ga In шиг эмэгтэйд дуртайгаа хэлж байсан юм.

5.SUHO

Тэрээр давхраатай эмэгтэйд дуртай бөгөөд уран зохиолын өндөр мэдлэгтэй нэгэн байгаасай гэж хүсдэг. Учир нь тэр ирээдүйд найз бүсгүйтэйгээ хамт роман уншиж суухыг мөрөөддөг аж. Мөн түүний ярьж буй хошигнолд үргэлж инээх эмэгтэйтэй учрахыг хүсдэг тухайгаа хэлж байсан юм. Тэр олон хүн цугласан газарт “Би чамд хайртай. Сэтгэлийг минь хүлээж аваач” хэмээн чангаар хэлж, үерхэх санал тавина гэж боддог.

4.KAI

Өөрийг нь хамгийн их анхаарч халамжилж, дэргэд нь байхад хэзээд тухтай санагдах эмэгтэйтэй учрахыг хүсдэг. Учир нь тэр ирээдүйн найз охинтойгоо жаргалтай, гунигтай аль ч сэтгэл хөдлөлөө хуваалцана гэж боддог юм. Хамгийн чухал нь өөрийнх нь хувийн орон зайд дураараа халддаггүй хүн байх хэрэгтэй хэмээн ярьж байжээ.Тэр 2016 онд F(x) хамтлагийн Krystal-тай үерхэж байсан бөгөөд харилцаа нь нэг жил орчим үргэлжилсэн юм. Мөн 2019 онд BLACKPINK хамтлагийн Jennie-тэй болзож байсан.

3.CHANYEOL

Түүнд өөртэй нь ижил төрлийн дуу хөгжим сонирхдог, хоол сайн хийдэг эмэгтэй таалагддаг бөгөөд хэлэх гэснээ шууд хэлчихдэг хүмүүст дуртай. Тэрчлэн ирээдүйн найз охиноо олон зүйл дээр өөртэй нь адил сонирхолтой байгаасай хэмээн хүсдэг. Тэр 2NE1 хамтлагийн гишүүн асан Dara-гийн хамгийн том шүтэн бишрэгч юм.

2.D.O

Тэр дотогшоо, чимээгүй төрлийн хүн болохоор өөрөөсөө эсрэг төрлийн зан чанартай хүмүүст дуртай. D.O-гийн хувьд гаднаасаа хүйтэн хөндий харагддаг ч дотроо уян зөөлөн, амархан инээдэг нэгэн байвал илүү татагдана хэмээн хэлж байсан юм. Мөн түүнд хоол хийхдээ ч, идэхдээ ч сайн эмэгтэй таалагддаг.Тэр бол гайхалтай дуучны зэрэгцээ чадварлаг жүжигчин. 2014 оноос жүжигчний гараагаа эхэлж өдгөө 14 кинонд гол болон туслах дүр бүтээгээд байна.

1.SEHUN

Сайхан үнэртэй, том нүдтэй эмэгтэйчүүд таалагддаг ба өвдсөн үед нь хамгийн сайн халамжилж чадах нэгнийг хүсдэг. Тэрчлэн хувцаслалтын тал дээр мэдрэмжтэй эмэгтэйд дуртай. Тэр загвар өмсөгч Miranda Kerr-ийн шүтэн бишрэгч ба түүнийг Инстаграм хаягаараа эргүүлэн дагахад нь маш их баярлаж байсан гэдэг. Мөн урам зориг авдаг эмэгтэй уран бүтээлч нь BoA юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button