Сонин содон

Орон гэргүй олны танил болж байсан залуугын эмэгнэлт түүх…

Энэ хүн анх өөрийн хүслээр ч биш, харин огт санаандгүй байдлаар олны анхаарлыг татаж, асар богино хугацаанд сая сая хүмүүст танигдсан байна. Нэр нь үл мэдэгдэх нэгэн гэрэл зурагчин шинэ камераа дэлгүүрийн гадаа линзээ тохируулж үзэх мөчид энэ хүн гудамжинд явж таарч, зургуудад нь өртсөн аж. Үүний дараа гэрэл зурагчинг өөрийн дарсан зургуудаа интернэт сүлжээнд байршуулахад царайлаг орон гэргүй залуу гэх зураг нь олон нийтийн сүлжээг бараг бүхлээр шуугиулж дэлхий даяар шахуу тархсан байна.

Зургийн эзнийг “Ширүүн ах” гэж хочилсон бөгөөд хаа явсан газар нь хоол хүнсээр дайлж, хамт зургаа авхуулах зэргээр хоргоох нь олшрох үед л “Ширүүн ах” өөрийгөө алдартай хүн болсныг гадарлаж эхэлжээ. Гэвч тэр тун дотогшоо хүн байсан тул өөртэйгөө ярилцахыг хүссэн хүмүүсийн түмэн асуултад инээмсэглэлээс өөр тодорхой хариу өгдөггүй байж.

Хурц ширүүн хэрнээ догь төрхтэй энэ хүн улам бүр алдартай болохын хэрээр түүний хувийн мэдээлэл аажмаар ил болжээ.Тэрээр хожим гудамжинд гарсан ч урьд өмнө нь армид алба хааж явсан цэрэг хүн байв. Цэргээс халагдсаныхаа дараа тэрээр гэр бүлтэй болж, аз жаргалтай амьдарч байсан боловч амьдралын эрхээр мөнгөний төлөө АНУ руу гарч ажиллахаар болсон байна. Хэрэв энэ үед тэдэнд гай тохиогоогүй бол элэг бүтэн гэр бүлээрээ юугаар ч дутахгүй амьдрах боломж байсан ч аймшигт явдал тохиож, эхнэр нь ослоор хорвоог орхижээ.

Хайртай эхнэрээ алдсандаа итгэж чадаагүй Чэн Гуоронг хорь гаруйхан настайдаа гүн цохилтонд орж, ухаан санаа нь эрүүл бус болсон байна. Тэр цагаас хойш Чэн Гуоронг ажил амьдралаа бүхэлд нь зольсон бөгөөд гэртээ харих хүсэлгүй болсноос үүдэн гудамжаар тэнүүчилж, хүмүүсийн өгсөн хоолоор голоо зогоож, өдөр хоногийг өнгөрөөж эхэлсэн байна.

Хамгийн гол нь, тэрээр удаан хугацаагаар нийгмээс тусгаар амьдарсан дээрээс өөрийг нь шалгааж, хоргоох хүмүүсээс залхсан тул дөхөж ирсэн хүмүүсээс зугтдаг болсон байв.Түүнийг интернэт сүлжээгээр алдартай болсны үр дүнд ээж нь хүүгийнхээ сургийг сонсож, хайсаар олж гэрт нь буцаахаар авч явсан боловч Чэн Гуоронг хамаг хар бараан дурсамжийг нь сануулах хуучин байшиндаа огт тогтдоггүй гэнэ.

Цахим хэрэглэгчдийн ой санамж богинохон болохоор хоромхон зуур алдартай болсон Чэн аажмаар мартагджээ. “Ширүүн ах” маань төрөлх хотынхоо ойролцоо тэнүүчилж, хог түүн амьдарч байлаа. Гэхдээ тэрээр гэнэтийн алдар нэрээс энгийн амьдралдаа орсондоо сэтгэл хангалуун, жинхэнэ амар амгаланг мэдэрч байсан тул сэтгүүлчид тайван орхихоор шийджээ.

Related Articles

24 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button