Сонин содон

Жүжигчин Ma Dong seok-ын залуухан эхнэр…

“Бусан хүрэх галт тэрэг” киногоороо олон улсын үзэгчдийн танил болж, өдгөө Холливудад гараад буй жүжигчин эршүүд, буурь суурьтай, хөгжилтэй төрхөөрөө бүхий л насны эмэгтэйчүүдийн хайрыг татдаг билээ. Гэвч саяхан түүнийг “харж явдаг” охид бүсгүйчүүдийн урмыг хугалсан мэдээ цацагдсан нь тэрээр өөрөөсөө олон дүү найз бүсгүйтэй, тэр ч байтугай энэ онд хуримаа хийх гэж буй талаар юм.

Сонирхуулахад жүжигчин маань Солонгос, Америкийн давхар иргэншилтэй, гадаадад Don Lee гэдэг нэрээр явдаг аж.

“Бусан хүрэх галт тэрэг”-т тоглох хүртлээ тэрээр зөвхөн туслах дүрүүдэд тоглож, Солонгостоо нэлээд нэр хүндтэй болоод байв. Харин дэлхийд алдартай болсныхоо дараа “Derailed”, “The Bros”, “The Outlaws” зэрэг амжилттай кинонуудад гол дүрийг бүтээжээ. Хамгийн сүүлд Marvel-ийн зөгнөлт ертөнцийн нэг хэсэг болох “Eternals” кинонд Гилгамеш хэмээх баатрын дүрд тоглосон байна.

Түүний хувийн амьдрал их нууцлаг байдагт нь охид бүсгүйчүүд таатай хандаж, одоо хүртэл найз бүсгүй, эхнэргүй байх хэмээн “найдлага тээдэг” байв. Үнэндээ Ма Тун Сог нэгэн бүсгүйтэй 4 жилийн турш үерхэж байгаа бөгөөд энэ онд түүнтэйгээ гэрлэхээр шийдсэн аж.

Түүний сүйт бүсгүйYe Jung-hwa нь загвар өмсөгч, фитнесийн багшаас гадна Азийн сошиал ертөнцөд маш алдартай. Нөхөр болох хүнтэйгээ адил халуухан бие галбиртай түүнийг заримдаа “Солонгосын хамгийн сайхан биетэй бүсгүй” ч гэж нэрлэдэг аж.

Тэрээр жүжигчинээс 17 насаар дүү болохоор үүнийг нь хүмүүс их онцолж, заримдаа шүүмжилдэг байна. Хэдий насны зөрүү их ч хоорондоо ижил төстэй зүйл маш олонтой бөгөөд хамт байхдаа өсвөр насны хосууд шиг л хөгжилтэй, “өхөөрдөм” байдгаа хос хоёр хуваалцсан юм.

Хайртай хүнтэйгээ 2020 онд гэрлэхээр төлөвлөсөн болохоо 2019 оны Каннын кино наадмын үеэр хэлж байсан ч цар тахал, ажлын шахуу хуваарийн улмаас хойшлогдож, энэ жил хуримаа хийхээр болсон аж. Ийнхүү уг хурим нь энэ оны есдүгээр сард болох талаар баттай эх сурвалжаас мэдээлэл гарсан байна.

Related Articles

35 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button