Сонин содон

20 настай юм шиг харагддаг 50 гарсан бүсгүй…

Сөүл хотын оршин суугч И Сү Жин (Lee Soo Jin) нь 1969 онд төрсөн боловч түүнийг харсан хэн ч үүнд итгэдэггүй байна. Үнэхээр 30 нас ч хүрээгүй мэт харагдах энэ бүсгүйг “Нойрсож буй гүнж” шиг 90-ээд онд унтаад саяхан сэрсэн бололтой гэж хүмүүс наргидаг гэнэ.

2015 онд сошиал хаягтай болсноосоо хойш тэрээр улс даяар алдаршсан байна. Мөнхийн ус уусан мэт гоо үзэсгэлэнг нь биширсэн хүмүүс сурталчилгааны зураг авалт, телевизийн нэвтрүүлэг, ярилцлагад оруулах саналаар дарж эхэлжээ.

Мэдээж түүний талаар сонссон хүн бүр “Хэрхэн залуу насны төрхөө хадгалсан юм бол?” гэдэг асуултын хариуг авахыг хүснэ. Амьдралдаа хэзээ ч гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй болохоо И Сү Жин баталдаг бөгөөд үүнд эргэлзсэн сэтгүүлч нар нээрээ л түүний нэрийг гоо сайхны клиникүүдийн бүртгэлээс олж чадаагүй гэнэ.

Хэзээд төгс харагдах нууц нь амьдралын энгийн л дүрмүүдийг ягштал баримталсны үр шим болохыг эмч бүсгүй хуваалцсан байна.

Мөн түүнийг зарим хүмүүс ярихдаа элдэв шашины эсвэл ямар нэгэн шидэт аргаар өөрийгөө залуу харагдуулах илбэ шид хэрэглдэг гэж хүртэл цуу ярьдаг байна. Харин хариуд нь тэрээр зөвхөн эрүүл хооллолт, шаргуй бэлтгэл хөдөлмөр , чийгшүүлэлт зэргийн ачаар уг бие , царайгаа авч үлдэж байгаа гэж мэдээлэл хийсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button