Сонин содон

BLACKPINK хамтлагийнхан ямар залуу сонирхдог вэ..?

Энэ сарын 8-нд тус хамтлаг байгуулагдсаны таван жилийн ой тохиосон бөгөөд “THE MOVIE” нэртэй бүрэн хэмжээний баримтат киног шүтэн бишрэгчдэдээ зориулан гаргасан юм. Уг бүтээл нь 4DX хэмжээсээр кино театрын дэлгэцнээ гарч байгаа гэдгээрээ онцлогтой билээ.

1.JISOO

Тэр халамжтай, сайхан сэтгэлтэй, бусдыг үргэлж инээлгэж байдаг залууст дуртай бөгөөд ирээдүйд учрах нэгэн нь сайхан инээмсэглэлтэй, өөрийг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг хүн байгаасай гэж хүсдэг. Мөн тэр тоглолтынхоо үеэр болзож, найз залуу нь өөрийг нь үзэгчдийн суудлаас дэмжээсэй гэж хүсдэг байна.Kim Samuel болон Super Junior хамтлагийн гишүүн Kyuhyun нар Jisoo шиг эмэгтэйг сонирхдог гэдгээ хэлж байсан.

2.ROSE

Тэр эелдэг, сайхан сэтгэлтэй, дуулахдаа сайн эрчүүдэд татагддаг. Мөн ирээдүйн нөхөр нь гитар тоглож чаддаг нэгэн байгаасай гэж хүсдэг ба хамтдаа дуулахыг мөрөөддөг аж. Хамгийн чухал нь мэдэрч буй зүйлээ яг үнэнээр нь илэрхийлдэг хүмүүст дуртай.

3.JENNIE

Тэрээр халуухан эрчүүдэд дуртай бөгөөд карьертаа анхаардаг залуус таалагддаг. Мөн энэ оны хоёрдугаар сард Big Bang хамтлагийн G-Dragon-той болзоод нэг жил орчим болж байгаа гэх мэдээлэл гарсан юм. Одоогоор YG энтэртайнментаас тэдний харилцааг албан ёсоор батлаагүй ч компанийн ажилчид, тэдний гэр бүл, ойр дотнын хүмүүс нь бүгд уг үерхлийг мэддэг хэмээн Dispach мэдээлсэн билээ.Jennie нь 16 настай бэлтгэгдэгч байхдаа G-Dragon-ий “That XX” дууны клипэнд тоглож байсан ба жилийн дараа “Black” нэртэй дууг хамтран дуулсан.

4.LISA

Lisa өөрөөсөө ах эрчүүдэд татагддаг бөгөөд тэднийг илүү халамжтай гэж боддог. Тэрчлэн өөрөөсөө түрүүнд бусдыг анхаардаг, хөгжилтэй, бага зэрэг эгдүүтэй залууст дуртай ба ирээдүйд заавал хамтдаа аялахыг хүсдэг аж. “Knowing Brothers” нэвтрүүлгийн үеэр ярихдаа “Намайг солонгос хэл сурахад тусалсан зүйл бол к-драма. Тэр дундаа би “Goblin” (2016) цувралыг маш олон удаа давтаж үзсэн. Бас би жүжигчин Gong Yoo-д үнэхээр их дуртай” хэмээж байсан юм.Lisa “Marvel”-ийн кинонуудад дуртай ба тэр дундаа Thor-ын дүр хамгийн их таалагддаг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button