Сонин содон

Энэ онд буцаж дэлгэцнээ эргэн ирэх томоохон жүжигчид…

K-Drama-ийн тухайд зарим дүрд тоглосон жүжигчид бидний сэтгэл зүрхэнд үлдсэн байдаг. Харамсалтай нь заримдаа эдгээр жүжигчид маань K-Drama ертөнцөөс завсарлага авдаг. Энэ нь хувийн завсарлага, эрүүл мэндийн асуудал, эсвэл бүр цэргийн алба хаасантай холбоотой байдаг билээ…

Аз болоход бидний дуртай 4 жүжигчин 2021 оны хоёрдугаар хагаст K-Drama-ийн дэлгэцнээ эргэн ирэх гэж байгаа юм байна… Тэднийг ямар төслүүдээр эргэн ирж байгааг ийнхүү орууллаа…

1.Park HyungSik

Park HyungSik цэргээс халагдсанаасаа хойш анхны драма-нд аа тоглох гэж байгаа юм байна. Түүнийг бидний хамгийн сүүлд үзсэн K-Drama бол 2018 онд солонгосын дахин хийсэн “Suits” кино болсон байна.

Түүний тоглох гэж буй цуврал нь “Аз жаргал” (Happiness)гэж нэрлэгдсэн цуврал юм байна. Уг цувралд хүн төрөлхтөн хүнд хэцүү нөхцөлд ямар сэтгэл хөдлөл гаргах талаар харуулсан байна.

2.Kim WooBin

Хамар -залгиурын хавдрын эмчилгээнд хамрагдахын тулд хэдэн жилийн чөлөө авсны дараа тэрээр эдгэрч, дэлгэцнээ эргэж очиход бэлэн болжээ. Түүнийг бидний хамгийн сүүлд үзсэн драма бол 2016 онд “Uncontrollably Fond” цуврал юм…

Киноноос гадна Kim WooBin -д “Delivery Knight” нэртэй дистопи драмад тоглох санал ирсэн. Энэхүү түүх нь вэбтоон дээр үндэслэсэн бөгөөд хэдэн жилийн дараа агаарын чанар маш муу болж, хүмүүс шуудангийн үйлчилгээнд найддаг дистопи нийгэмд өрнөх болно.

3.Lee JongSuk

Lee JongSuk цэргээс халагдсанаасаа хойш анх удаа эргэн ирнэ. Түүний сүүлчийн драма нь 2019 онд “Romance Is A Bonus Book” байсан бөгөөд 2 жил үзэгчидэд маш урт удаан хугацаа байсан байна.

Lee JongSuk “Децибел” нэртэй экшн кинонд тэнгисийн цэргийн ахмад байхдаа дүр авчээ. Түүнчлэн уг кинонд ASTRO хамтлагийн Cha EunWoo, Kim RaeWon нар тогложээ. Киноны зураг авалт энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд нээлтээ хийх төлөвтэй байна.

4.Gong Yoo

“Чимээгүй тэнгис” (Silent sea) киноны найруулагчаар Choi HanYang ажиллаж байгаа юм байна. Энэ нь ирээдүйд Дэлхий цөлжих үеийн талаар өрнөх юм байна. Дэлхий ертөнцийн хувь заяа нь судалгааны хэсгийг авахын тулд Сар руу томилолтоор явах мэргэжлийн багийн гарт хувь заяагаа даатгадаг… Gong Yoo хувьд уг цуврал нь Netflix-ын анхны удаа нь болж байгаа юм байна.

Related Articles

39 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button