Зөвлөгөө

Рамюныг гайхалтай хийх аргууд…

Шөнө зууш идэхийг хүсч байна уу? Сүү нэмэхээс эхлээд шарсан рамюн хийхээс эхлээд өөрийн гэсэн раменыг гайхалтай амттай болгох аргуудыг ийнхүү оруулав…

1.Ketchup-тай рамен.

Олон хүмүүс энийг хамгийн энгийн арга гэж үздэг бөгөөд солонгосчууд тэр тусмаа уг аргын талаар маш сайн мэдлэгтэй байдаг байна тэдний хувьд доор харж байгаатай адил Korean chili paste , Ssamjang-ийг хэрэглэдэг байна.

Харин кэтчуптэй арга нь илүү амттай гэдэгт санал өгөх байна. Рамен-аа чанахдаа энгийн аргаар усаа буцалгаад амтлагчуудаа гоймонтойгоо хийж , дараа нь нэг халбаган дээр кэтчуп дүүртэл хийж буцалж буй рамен дээрээ хийж хутгаад л болоо.

2.Сүүтэй рамен.

Сүүтэй рамен нь мөн маш энгийн бөгөөд ус хийдэгийн оронд зүгээр л сүү хийхэд хангалттай байдаг байна. Энэ талаар өмнө нь сонсож байгаагүй ч туршаад үзхэд маш гайхалтай гэдэгт баталгаа өгж байна. Мөн бяслагтай төрлийн рамен хийвэл хамгаас амттай гэж зөвлөх байна.

3.Бяслагтай рамен.

Маш гоё бяслагтай рамен хийхын тулд таньд хэрэгтэй зүйлс маш амархан. Бяслагтай төрлийн рамен чинь тэгээд нэг ширхэг өндөг мөн нэг зүсэм гадуур зардаг ууттай бяслаг байхад л хангалттай байна.

Энэ удаа та хайруулын тавган дээр рамен-ээ хийх хэрэгтэй бөгөөд гоймонгоо хийгээд 350ml ус л хийхэд хангалттай мөн халуун ногооны тал л байхад арай дээр болно гэж зөвлөх байна. Дараа нь та буцлаад ирхэд нь өндөгөө хийж бяслагаа дундуур нь хуваан тавьж цааш усыг ширгэж дуусах хүртэл байлгахад таны рамен бэлэн болно.

4.Улаан лооль болон өндөгтөй рамен.

Энэ арга нь мөн солонгостоо маш түгээмэл бөгөөд маш амархан аргуудын нэгт тооцогддог байна. Таньд энэ удаа 1ш улаан лооль мөн урт ногоон сонгино , 1ш өндөг байхад хангалттай…

Эхлээд улаан лооль болон ногоон сонгино оо хэрчээд хийнэ. Үүний дараа амтлагчаа хйиж буцалгана энэ нь улаан лооль-нд шингэж маш гайхалтай амттай болно. Үүний дараа гоймонгоо хийж буцалгана. Тэгсний дараа өндөгөө шууд хийх бус хутгаж байгаад буцалж буй гоймон дээрээсээ бага зэргийн хэрчсэн ногоон сонгино-той хийгээд амсаж үзээд гаргахад болно…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button