Сонин содон

IU болон түүний бие хамгаалагчийн хоорондын харилцаа өвөрмөц…

Бие хамгаалагч, од хоёрын хоорондын харилцааны тухайд асар их хэмжээний итгэл, хүндэтгэл байх ёстой. Тэд үргэлж бие биенээ тойрон хүрээлээд зогсохгүй одууд гадуур явж байхдаа аюулгүй байдлаа мэдрэхийн тулд бие хамгаалагчид шаардлагатай байдаг.

Шүтэн бишрэгчид бие хамгаалагчид болон шүтээнүүдийн хоорондын харилцааг мэдэх дуртай байдаг. Иймээс шүтэн бишрэгч нетинзэнчүүдийн анхаарлыг байнга татдаг IU болон түүний хамгаалагч, Ноён Pak нарын хоорондын харилцааны талаар ийнхүү орууллаа.

Саяхан AYO-той хийсэн нэвтрүүлэг дээр K-Pop ододын бие хамгаалагчид Jeong Seung Min, Yang Tae Il нар суугаад бие хамгаалагч байх ямар байдгийг, хамгийн царайлаг одод ,мөн ажлын зарим хэцүү хэсгүүдийн талаар ярилцсан байна.

Нэг үзэгч бие хамгаалагчдаас тэдний ажлыг хүүхэд асрах гэж үзэж болох уу хэмээн асууж IU -г тайзан дээрээс бие хамгаалагч нь тэвэрч буулгаж байгаа зурагын хамт явуулсан байна.

Үүнийг сонссон хамгаалагчид хүүхэд асрагч энээ тэрдээ биш болохыг хэлээд нэг хамгаалагч нь түүнийг маш олон жил хамгаалсан мөн тэдний харилцаа ямар ч хүнээс маш дотно болохыг ил болгосон байна.

IU болон түүний бие хамгаалагчийн хоорондох харилцаа онцгой байдгийг үгүйсэшгүй, тэр хоёр бие биенийхээ эргэн тойронд маш тааламжтай байдаг байна. Энэхүү нэвтрүүлэгийн ачаар ноён.Park маш алдартай болоод байгаа бөгөөд бараг л шинэ од шиг байгаа юм байна шүү…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button