Оддын баримтСонин содон

Park Ha Sun жүжигчин BTS-д хэр их хайртайгаа…

Шүтэн бишрэгчдийн хувьд BTS хэнээс ч илүү гэдэг нь тодорхой. Хамтлаг дуучид, тамирчид, жүжигчид гээд дэлхийн улс орнуудын А зэрэглэлийн шүтэн бишрэгчдийн урт жагсаалтыг хүртэл олж авсан. Гайхамшигтай гоцлол дуу, нүд гялбам дүрслэл, дур булаам харизамтай тул хүмүүс тэднийг хайрладаг нь гайхах зүйл биш юм.

BTS-т хайртай нэг жүжигчин бол Park Ha Sun юм! Тэрээр Instagram Live болон VOGUE Korea -ийн ярилцлагын үеэр хамтлагт хичнээн дуртай хайртайгаа хуваалцаж байсан бөгөөд түүний чихэвчний хайрцгийг бахархалтайгаар гаргаж харуулж байсан байна.

Үүний дараа жүжигчин бүсгүй “Стрессдэх бүрт би эрч хүч авдаг (BTS -г харж)” гэж хүртэл нэмж хэлжээ.Нэвтрүүлэгч Lee Seung Yoon дараа нь өөрийгөө бас АРМИ гэж онцлон хэлээд хоёул бие биетэйгээ мэндчилсэн бөгөөд жүжигчин “Borahae” гэж солонгос хэлээр “Би чамайг нил ягаан болгож байна” гэж хэлжээ.

“Тэр BTS -т дуртай болохоор тэдний MV -ийг маш их үздэг.” гэж түүний менежер хүртэл хэлээд амжсан байна. Мөн түүний хэрэглэдэг уг чихэвчний кэйс цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн тул олж авхад хэцүү байсан талаар хүртэл дурьдсан байна.

BTS -ийнханд болон тэдний борлуулдаг зүйлсд маш их хайртай тул Park Ha Sun яалтчгүй #1 АРМИ болохыг үгүйсгэшгүй… BTS эерэг сэтгэлгээгээ дуунуудаараа дамжуулан түгээдэг тул хүн бүр тэдэнд дурлаж байгаа нь гайхах зүйл биш билээ…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button