Оддын баримтСонин содон

ITZY Yeji хэрхэн JYP энтэртаймэнт-д амархан орсон шалтгаан…

ITZY-ийн Yeji нь K-Pop-ийн шүтээн болж төрсөн мэт! Гайхалтай бүжиг, хүчтэй хоолойны чадвараараа түүнийг энтэртаймэнт салбараас өөр газар төсөөлөхөд хэцүү мэт санагддаг билээ.

Тэрээр сонсголынхоо туршлагын талаар болон одоогийн од болоход хүргэсэн хүчин зүйлийнхээ талаар шууд нэвтрүүлэгт дурьдсан байна. Түүнийг яагаад сонгосныг 2 ажилтан түүнд дэлгэрэнгүй хэлж өгж байсан гэж тэрээр баяртайгаар ярилцлага өгсөн байна.

Yeji-н эгдүүтэй царай нь түүнийг бусад одуудаас ялгархад тусладаг гэдэгт хүн бүр санал нийлдэг билээ. Тэгвэл түүнийг сонгох болсон хамгийн эхний шалтгаан нь түүний царай байсан байна.

Yeji дараа нь JYP энтертайнментийн нөгөө ажилтнаас нь яагаад сонгогдсон үнэн зөв шалтгааныг асуусан байна. Ажилтны хариулт энгийн байсан: Yeji-ийн бүжиглэх чадвар гайхалтай байсан.

Yeji сонгон шалгаруулалт тийм ч энгийн байгаагүй нь анхнаасаа харагдаж байсан байна. Учир нь түүний олон олон удаа бэлдсэн бүжиг нь түүнийг авч гарж чадсан байна. Мөн түүний дийлдэшгүй хоолой нь уг мөчид хараахан гарж ирээгүй байсан тул тэрээр шалгаруулалтанд тэнцэж цааш бэлдэж энэ хүртэл явж бүр хамтлагийн ахлагч болсондоо маш их баяртай байдаг талаараа мөн ярьсан байна.

Yeji 2016 онд JYP Entertainment-д шалгуулж байсан. Тэрээр TWICE-ийн анхны “Like Ooh-Ahh” дууг дуулж, 2019 онд “DALLA DALLA” дуугаар анхны дебютээ хийж байсан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button