Оддын баримтСонин содон

Жүжигчин Son Dam Bi, Jung Ryeo Won нар маш үнэтэй бэлэг авдаг…

KST -ийн 8 -р сарын 27 -ны өдөр Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Daekyung Ilbo -аас гаргасан онцгой сурвалжлагад жүжигчин Son Dam Bi, Jung Ryeo Won нар хоёулаа Солонгосчуудын хуурамч Артист гэдгээрээ алдартай ноён Кимээс тансаг бэлэг авдаг гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Ноён Kim Tae Woo, 43 настай, 2018 оны 6-р сараас 2021 оны 1-р сар хүртэл хөрөнгө оруулалтын хэргээр буруутай нь тогтоогдсон нэгэн. Хохирогчдод Ким өөрийгөө баян чинээлэг өв залгамжлагч хэмээн танилцуулжээ… Тэрбээр “шинэ хөлдөөсөн далайн амьтан” бизнестээ долоон хөрөнгө оруулагч итгүүлж ойролцоогоор 11.6 тэрбум вон (ойролцоогоор 9.98 сая доллар) олж авсан бөгөөд үүний улмаас түүнийг хуурамч загасчин хэмээн хүртэл хочилж байжээ…

Ноён Ким улс төрч болохыг хүсч байсан нь цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын үр дүнд хожим илэрсэн юм. Хөрөнгө оруулагчдаас буруу аргаар авсан мөнгөөрөө ноён Ким Солонгосын улс төрчдөд тансаг бэлэг өгч, сайн харилцаа холбоо тогтоож, Похан хотын хууль тогтоох тойргийг төлөөлж чуулганы гишүүн болоход нь тусална гэж найдаж байв. 2021 оны 4 -р сар гэхэд ноён Ким баригдсан байна…

Хамгийн сүүлийн үеийн Daekyung Ilbo тайланд ноён Ким баривчлахаасаа өмнө оруулсан мөнгөө зөвхөн улс төрчдөд төдийгүй хоёр жүжигчин бүсгүй зэрэг олон алдартнуудад зарцуулсан гэж мэдэгджээ. Мэдээлэлд дурдсанаар, Kim Son Dam Bi жүжигчинийг өөрийн “хамгийн тохиромжтой эмэгтэй” гэж нэрлэж, түүнд хандаж, кофе, зууш илгээж продакшны багт өгөхийг хүртэл оролдож байсан байна.

Удалгүй тэд ойр дотно болж, Порше, Пиат, Dior цүнх, Prada, Cartier, Louis Vuitton зэрэг брэндийн бусад тансаг бэлгүүдийг авж эхэлсэн гэж мэдүүлжээ. Мөн түүнд бэлэглэсэн бэлэгүүдийн жагсаалтыг хүртэл гаргаж байжээ…

Тэрээр жүжигчин бүсгүйн хамгийн сайн найз, жүжигчин Jung Ryeo Won-д 50.0 сая вон (43,000 доллар орчим) хувийн бэлэг өгсөн байна. Мөн юу юу байсан талаар жагсалатанд дурьдаж ээ…

Харин саяхан тэд мэдэгдэл хийж хэзээ ч түүнээс үнэ цэнэ бүхий бэлэг авж байгаагүй бөгөөд санал болгож байхад нь татгалзаж байсан гэж мэдүүлжээ… Тэд уг машиныг өөрсдийн хувийн хөрөнгөнөөс авсан гэж хүртэл нотолоод амжиж… Харин олон нетизэнчүүд тэднийг Gold Digger гэж бодсоор байгаа юм байна.

Related Articles

53 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button