Оддын баримт

Солонгос нэг гэр бүлээс төр гарсан алдартнууд…

Бид энэ удаагийн нийтлэлээрээ нэг гэр бүлээс төрөн гарсан Өмнөд Солонгосын дуу хөгжим болоод кино урлагийн салбарын алдартнуудыг танилцуулж байна. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь олны анхаарлыг татаж байдаг тэдний хувьд ах, эгч, дүүтэйгээ нэг салбарт ажиллах нь маш том давуу тал билээ.

7.PARK CHANYEOL БА PARK YOORA

Park Chanyeol нь алдарт EXO хамтлагийн гишүүн бол түүний эгч Park Yoora нь Өмнөд Солонгосын хамгийн анхны 24 цагийн мэдээллийн “YTN” сувгийн хөтлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрээр 2019 онд албан ёсоор телевизийн салбарыг орхиж буйгаа мэдэгдсэн ба мөн онд хуримаа хийсэн билээ.

6.JESSICA JUNG БА KRYSTAL JUNG

Тэд SM энтэртайнментаас урлагийн гараагаа эхлүүлсэн ч эгч Jessica нь 2014 онд уг компанийг орхиж, Coridel энтэртайнменттай 2016 онд гэрээ байгуулсан бөгөөд одоогоор АНУ-ын United Talent Agency-тай хамтран ажиллаж байна. Харин дүү болох Krystal нь жүжигчний карьераа амжилттай үргэлжлүүлэн, одоогоор “Police University” (2021) цувралд гол дүр бүтээж байгаа юм.Тэд таван насны зөрүүтэй ба эгч Jessica нь 2000 онд SM энтэртайнментэд тэнцэж долоон жил бэлтгэгдсэн бол дүү нь 2006-2009 оны хооронд бэлтгэгдэн дэбютээ хийж байсан.

5.DOYOUNG БА GONG MYUNG

Тэдний жинхэнэ нэрийг Kim Dong Hyun (Gong Myung), Kim Dong Young (Doyoung) гэдэг. Дүү Doyoung нь NCT хамтлагийн гишүүн бөгөөд ах Gong Myung нь 2013 оноос эхлэн жүжигчнээр ажиллаж байгаа юм. Тэд хоёр насны зөрүүтэй болохоор ах дүү гэхээсээ илүү найзууд шиг байдаг аж.

4.“AKMU”

YG энтэртайнментийн ах дүүс болох Lee Chan Hyuk, Lee Suhyun нь 2014 оноос хойш AKMU нэрийн дор уран бүтээлээ гаргаж байгаа юм. Тэд 2012 онд “K-pop Star-2” нэвтрүүлэгт авьяас чадвараараа ялж, дуучин болох замналаа эхлүүлсэн.

Тэд Монголд таван жилийн турш амьдарсан бөгөөд Suhyun нэгэн ярилцлагадаа “Бид хэзээ ч хөгжмийн сургалтад явж байгаагүй. Аав маань сүмд хөгжим тоглодог. Манай гэрт төгөлдөр хуур, гитар байсан болохоор ах бид хоёр ингэж л хөгжим тоглож сурсан” хэмээн ярьсан бол ах Chan Hyuk-ын хэлж буйгаар “Монголд амьдраагүйсэн бол одоогийн бид гэж байхгүй байлаа” гэж байсан юм.

3.ZICO БА TAEWOON

Block B хамтлагийн Zico (Woo Jiho), Speed хамтлагийн гишүүн асан Taewoon (Woo Jiseok) нар нь хоёр насны зөрүүтэй. Тэд дэбют хийхээсээ өмнө гурван жилийн хугацаанд Японд амьдарсан бөгөөд 2009 онд дүү Zico нь, 2010 онд ах Taewoon нь дэбютээ хийж байжээ.

2.JUNGYEON БА GONG SEUNG YEON

Тэд бол амжилттай яваа алдартан эгч дүүсийн нэг бөгөөд дүү Jungyeon нь 2015 онд JYP энтэртайнментаас гаргасан Twice охидын хамтлагт дэбют хийсэн. Харин эгч Seung Yeon нь SM энтэртайнментад дуучнаар долоон жил бэлтгэгдсэний эцэст дуу хөгжмийн салбарыг орхих шийдвэр гаргаж, 2012 онд кино урлагийн ертөнцөд хөл тавьсан гэдэг.

1.KIM TAE HEE БА LEE WAN

“Stairway to Heaven” (2003), “Love Story in Harvard” (2004), “Iris” (2009) зэрэг киноны дүрээрээ алдартай жүжигчин Kim Tae Hee нь мөн ижил мэргэжилтэй эрэгтэй дүүтэй. Түүнийг Lee Wan буюу Kim Hyun Soo гэдэг ба тэд дөрвөн насны зөрүүтэй билээ. Тэрээр “Stairway to Heaven” цувралд Kim Tae Hee-гийн бүтээсэн Han Yoo Ri-гийн дүүгийн дүрд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлж байжээ.

Related Articles

16 Comments

  1. I’m really enjoying the design and layout of your site.

    It’s a very easy on the eyes which makes it much more enjoyable for me to come here
    and visit more often. Did you hire out a designer to create
    your theme? Great work!

  2. Hi, I do believe this is a great web site.
    I stumbledupon it 😉 I may return once again since I book-marked it.
    Money and freedom is the best way to change, may you be rich and continue
    to guide others.

  3. Hi there, i read your blog occasionally and i own a similar one and i
    was just wondering if you get a lot of spam comments?

    If so how do you prevent it, any plugin or anything you can advise?
    I get so much lately it’s driving me insane so
    any support is very much appreciated.

  4. Hi, I think your website could be having web browser compatibility problems.

    Whenever I look at your website in Safari, it looks fine however when opening in IE,
    it’s got some overlapping issues. I merely wanted to give you a quick heads up!
    Apart from that, wonderful blog!

  5. When someone writes an article he/she keeps the image of a user in his/her brain that how a user can be aware of it.
    Therefore that’s why this post is great. Thanks!

  6. Hello there! Do you know if they make any plugins
    to help with Search Engine Optimization? I’m trying to get my blog to rank for some targeted keywords but I’m not
    seeing very good success. If you know of any please share.
    Appreciate it!

  7. This is the perfect webpage for everyone
    who wishes to understand this topic. You understand a whole lot
    its almost hard to argue with you (not that I personally would want to…HaHa).
    You certainly put a brand new spin on a subject
    that has been discussed for ages. Excellent stuff, just great!

    cheap flights http://1704milesapart.tumblr.com/ cheap flights

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button