Сонин содон

Солонгост байхдаа хийж болохгүй 5 зүйлс…

YouTuber YongHyeon өөрийн YouTube суваг Yong Company -д Солонгост хийж болохгүй зүйлсийнхээ талаар өөрийн бодлоо хуваалцжээ. YongHyeon Солонгост ямар бүдүүлэг зүйлс байдагыг ийнхүү олон нийтэд дэлгэхийг хүсэж дараахь 5 зарчимыг хуваалцсан байна.

5.Автобусны жолоочоос хариулт аваад хэрэггүй…

Автобусанд сууж байхдаа автобусны жолоочид 10,000 вон төлөх ёсгүй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ₩ 10,000 нь ойролцоогоор 10 доллар юм. Солонгост автобус эсвэл галт тэрэгний нэг удаагийн явдал нь 1250 ₩ буюу ойролцоогоор нэг доллар орчим байдаг. Тиймээс, хэрэв та автобусанд суухдаа автобусны жолоочид ₩ 10,000 тооцоог өгөх юм бол автобусны жолооч өөрт байгаа зоос бүрээ таньд өгнө гэж байхгүй…

4.Шинэ танилтайгаа албаны үгээр харьц…

Солонгост дөнгөж танилцаж байхдаа үргэлж албан ёсны хэлээр ярьдаг. Энэ бол хийх ёстой зөв зан үйл юм. Хүнтэй анх уулзахдаа албан бус хэлээр ярих нь үнэхээр бүдүүлэгт тооцогддог байна.

3.Охидууд дээд талаараа задгай хувцас өмсөх ёсгүй…

Богино өмд эсвэл богино банзал өмсөх нь зүгээр, гэхдээ хэрэв та үнэхээр ил тод задгай зүйл өмсвөл шүүмжлэлд маш их өртөх болно.

2.Бөхийж байхдаа нүд рүү нь харж болохгүй…

Бөхийж байхдаа нүдрүүн харахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ соёлыг тайлбарлахын тулд дорнын соёлд ахмад хүнтэй уулзах бүртээ ахмад хүнээ хүндэлж байгаагаа илэрхийлэхийн тулд мэхийж ёслодог. Тэгвэл тэгж байх хугацаандаа хэзээ ч нүдрүүн харах ёсгүй юм байна. Энэ нь хүндлэл үзүүлэхээс татгалзаж байгаа шинж юм…

1.Ресторанууд танд сэрээ өгнө гэж бүү бодоорой…

Хэрэв та Солонгост савх хэрхэн барихыг сурах гэж оролдох хэрэгтэй…Гадаад хүмүүс Солонгост анх ирэхдээ савх хэрхэн хэрэглэхээ мэддэггүй. Тиймээс сэрээ авах гэдэг боловч таньд өгөхгүй л болов уу… Залуус та бүхэнд савх хэрхэн ашиглах талаар дадлага хийх эсвэл сэрээгээ өөрөө авч ирэхийг зөвлөж байна…

Related Articles

21 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button