Сонин содон

К-поп хамтлагт дэбут хийж буй анхны Монгол залуу: Kan

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантралгүй хичээж чадвал амжилт чамайг шагнах л болно. Энэхүү бяцхан нийтлэлээрээ бид үүний тод жишээ болсон нэгэн залууг товч танилцуулах гэж байна. Тэр бол Kan!

Kan буюу Б.Баасанхүү нь к-поп ертөнцөд дэбют хийж буй Монголын хамгийн анхны эрэгтэй уран бүтээлч гэдгээрээ онцлог. Тэрээр In Media A&D агентлагт харьяалагддаг Megamax хамтлагийн гишүүн бөгөөд хамтлагийнх нь анхны уран бүтээл “Painted Love” нэртэй дуу нь дөрөвхөн цагийн өмнө сонсогчдын хүртээл болжээ.

Өдгөө 22 настай Kan хамтлагтаа туслах хоолойн үүргийг гүйцэтгэдэг. Мөн тэрээр Монголд байхдаа 116 бүжгийн студид бүжиглэхийн зэрэгцээ загвар өмсдөг байжээ.

Түүний цаашдын уран бүтээлд амжилт хүсье… Клипыг үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button