Бусад

Моделоор ажилаад хэнээс ч илүү амжилтанд хүрсэн 10 idol…

Сүүлийн үед K-Pop-ийн шүтээнүүд ихэвчлэн дуулахаас гадна бусад энтэртаймэнт зүйлсд сонирхолтой болсон. Зарим нь амжилттай жүжигчин, шоуны хөтлөгч, компанийн гүйцэтгэх захирал, продюсер, дуу зохиогч, видео тоглоом хөгжүүлэгч, брэндийн нүүр царай гэх мэт болдог. Гэхдээ ихэнхдээ K-Pop-ийн алдартнууд өөр өөр брэндүүдийн загвар өмсөгчөөр ажилладаг…

Тэгвэл цаашдаа ч уг загвар өмсөгч , моделоор ажилаад хэнээс ч илүү амжилтанд хүрж чадах 10 K-Pop алдартнуудын талаар оруулж байна.

1.EXO Kai

Тэрээр K-Pop-ийн хамгийн царайлаг, авьяаслаг шүтээнүүдийн нэг гэдгээрээ алдартай. Домогт EXO -ийн төвд байдаг түүний дүр төрх, бие бялдар зэрэг нь фенүүд болон үзэгчдийн талархлыг хүлээдэг бөгөөд олон хүмүүс түүнийг “Idol-уудын idol ” гэж зүй ёсоор нэрлэдэг байна.

”Andante”, “The Miracle We Met” гэх цувралуудаар нь түүнийг мөн сайн жүжигчин гэдэгийг мэдээд авсан…Гайхамшигтай загварын мэдрэмжээрээ загварын хаан гэдгээрээ олон нийт хүлээн зөвшөөрөгдсөн тэрээр өөрийн Gucci капсул цуглуулгатай анхны шүтээн болсон нэгэн. Цаашдаа энэ мэргэжилээрээ явсаар байвал ч ….

2.BTS’ JungKook

BTS -д ихээхэн хувь нэмэр оруулсан гайхалтай авьяас чадвараас гадна JungKook нь гайхалтай бие бялдар, гайхалтай дүр төрхөөрөө ч алдартай нэгэн.

Дэлхийн хамгийн царайлаг 10 эрийн нэгээр үнэлэгддэг K-Pop idol нь гишүүдтэйгээ BILLBOARD, ROLLING STONE зэрэг сэтгүүлүүдийг гоёж, SAMSUNG, FILA зэрэг алдартай брэндүүдийг хүртэл суртчилсан байдаг. Тэрэнд бол хялбархан ажил…

3.ASTRO Cha EunWoo

Олон фэнүүдийнх нь хувьд ASTRO-ийн Cha EunWoo бол хамгийн царайлаг K-Pop шүтээн! Сүүлийн үед маш хурдацтайгаар алдарын оргилд гараад байгаа нэгэн.

Түүний өндөр, бие галбир, гайхалтай дуулах, жүжиглэх авьяас чадвар нь түүнтэй хамт ажиллахаар оочирлож буй брэнд, сэтгүүлүүд өдрөөс өдөрт маш олноороо нэмэгдэж байгаа нь түүнд бас л гайхалтай боломж байгааг илтгэж буй мэт…

4.SEVENTEEN MinGyu

Дэлхийн хамгийн алдартай K-Pop шүтээнүүдийн нэг болох MinGyu нь өндөр ,гайхалтай биеийн харьцаа, дүр төрхөөрөө загвар өмсөгчид дундаа ч алдартай.

дур булаам байдал, хурц энергитэй, эргэн тойрныхоо хүмүүсийг инээмсэглүүлж аз жаргалтай болгодог тэрээр W, DAZED, HIGH CUT зэрэг брэнд, сэтгүүлийн шүтээнүүдийн нэг юм.

5.GOT7 Jackson Wang

Entertainment салбарын оролцогч. Фенүүд нь түүнийг хийж чадахгүй зүйл гэж байдаггүй гэж хэлдэг бөгөөд тэр өдөр бүр бидэнд шинэ, өөр өөр талаа харуулсаар байгаа нэгэн…

6.WEi Kim YoHan

Хурдан хөгжиж буй, авьяаслаг K-Pop хамтлагийн төв, дуучин WEi нь дур булаам дүр төрх, биеийн харьцаа, гайхалтай дуулах, жүжиглэх авьяасаараа алдартай бөгөөд Какао телевизийн хит цуврал “A Love” киноны анхны гол дүрд тоглосон юм.

Дуучин, жүжигчин тэрээр ELLE, STAR 1, NYLON зэрэг алдартай сэтгүүлүүдийн дуртай модел…

7.SF9 RoWoon

Хэн ч түүнийг загвар өмсөгчөөр ажилладаг гэж боддоггүй.

SF9 дуучин, жүжигчин нь гайхалтай өндөр, хүн бүрийн зүрхийг хайлуулдаг өөгүй дүр төрх, зөөлөн атлаа сэтгэл татам, сайхан хоолойны өнгө зэргээрээ алдартай нэгэн. Ихэнхдээ сэтгэл татам байдлаа DAZED, MARIE CLAIRE, COSMOPOLITAN зэрэг брэнд, сэтгүүлд харуулдаг байна.

8.MONSTA X I.M

Түүний ялгаруулдаг аура, өөртөө итгэх итгэл, хүч чадал, дур булаам байдал нь түүнийг яг одоо K-Pop-ийн хамгийн өвөрмөц, шүтээнүүдийн нэг болгож байна.

Гайхамшигтай рэп авьяас, гүн баритон хоолой, түүнийг үргэлж анхаарлын төвд байлгадаг DAZED, VOGUE, MAPS, BEAUTY+гэх мэт олон сэтгүүл байдаг байна.

9.BTOB MinHyuk

MinHyuk aka Huta бол Cube Entertainment BTOB хамтлагийн ахлагч, реппер нэгэн.

Эр хүний ​​дур булаам байдал, загвар өмсөгчөөрөө алдартай Рэппэр STAR 1, BEAUTY+, GQ STYLE, MEN’S HEALTH зэрэг сэтгүүлийн нүүр хуудсыг чимдэг байна.

10.SEVENTEEN The8

SEVENTEEN-ийн бүх гишүүд загварын сэтгүүлээс хол юм шиг харагдаж болох ч энэ ангилалд онцлох хүмүүсийн нэг бол The8…

Түүний бие галбир, уян хатан байдал, гайхалтай позууд, загварлаг дүрслэлүүд нь түүнийг Парис, Милан, Лондон дахь нисэх зурвас дээр алхаж буй загвар өмсөгч шиг харагдуулдаг байна.

Бид заримыг нь оруулаагүй байна уу? Сэтгэгдлүүд дээр санал бодлоо хуваалцаарай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button